
Өвөрхангай аймгийн “Эрдэнэзуу” хийдийн нярав Ю.Баяраад холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 14.00 цагт эхэлсэн ч шүүгдэгчийн өмгөөлөгч хуралд ирээгүй гэсэн үндэслэлээр энэ сарын 17-ны өдрийг хүртэл хойшлууллаа.
Шүүгдэгч Ю.Баяраа нь Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан бүтээл болох 14 алтан шармал бурхныг БНХАУ-ын иргэн Литэй худалдсан хэрэгт холбогдоод байгаа юм.
Түүнд Эрүүгийн хуулийн 150.3 дахь хэсэгт зааснаар онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгажээ. Хэрэв шүүгдэгч нарын гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлнэ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ