Засаг дарга Ш.Амгаланбаярын хэргийг шүүхэд шилжүүлнэ
Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт холбогдох албан тушаалын хэргийг нийслэлийн Прокурорын газраас хянаад долоо хонож байна. Түүний хэргийг хянах хуулийн хугацаа ирэх долоо хоногоос дуусч, шүүхэд шилжүүлэх юм. Түүнийг буруутгах болсон үндэслэл нь ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 200 сая төгрөгөөр трактор, комбайн худалдан авах эрхийг орон нутагт олгосныг албан тушаалаа ашиглан “Агсу-Алтай” гэх компанид тендергүйгээр 100 сая төгрөгийн комбайн худалдан авах эрх өгсөн гомдол АТГ-т ирсний дагуу түүнийг сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байна. Ш.Амгаланбаярт Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд зааснаар буюу албан тушаал, эрх мэдлээ урвуулсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэнэ. Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ