Ливерпуль 33-р тойргоос ялалт авлаа

img

Их Британийн Премьер лигийн 33-р тойрог дундаа орж байна. Өчигдрийн байдлаар Ливерпуль клуб хүснэгтийн сүүлийг мушгилцаж байгаа Блэкбернтэй тоглосон. Блэкберний цэнгэлдэхэд зочилж тоглосон Ливерпульчүүд тун гайхалтайгаар гэхээсээ илүүтэй арай ядан ялалт байгуулсан гэхэд болохоор тоглолт үзүүлсэн юм. Учир нь Ливерпулийн хувьд Блэкбернтэй доор дурдсан шиг тоглолт хийх клуб биш гэж хөлбөмбөгийн хорхойтнууд үздэг юм. Тоглолтын 13, 16 дахь минутад Ливерпулийн Макси Родригес дараалан гоолдсоноор Блэкбернийг хүнд байдалд оруулсан. Харин Александр Дони улаан хуудсаар торгуулж талбайг орхисноор талбайн эздэд боломж олдсон юм. Улмаар 36, 60 дахь минутад талбайн эзэд гоолдсоноор тооны харьцаа тэнцсэн. Гэсэн ч эцсийн мөчид Энди Кэрроллын гоол Ливерпульд нэр төрийн хожил авчирсан юм. Ингэснээр хүснэгтийн дунд хэсэгт шидэгдээд буй Ливерпуль 46 оноотой болж наймдугаар байранд бичигдэж байна. Улирал өндөрлөхөөс өмнө үлдсэн таван тоглолтдоо сайн тоглож чадвал Ливерпуль долдугаар байранд орох магадлалтай. Үүнээс илүү боломж тэдэнд бараг харагдахгүй байна. Учир нь 3, 4-р байрт багтаж ирэх улирлын Аваргуудын лигт орох эрхийг авахын төлөө 4, 5, 6-р байранд бичигдэж буй Тоттенхэм болон Челси, Ньюкастл багуудын дунд ширүүн өрсөлдөөн явагдаж байгаа юм. Манчестер Ситиг 32-р тойргийн төгсгөлд ялсан Арсеналын хувьд байдал харьцангуй дээр буй. Эдгээр багуудын хувьд тэнцээний нэг оноо ч асуудалд оруулахаар болоод байгаа. Челси клуб Фулхэмтэй 1:1-ээр тэнцсэний дараа Ньюкастлд баригдсан жишээг энд дурдаж болохуйц. 33-р тойргийн дараагийн тоглолтууд маргааш орой болно. Арсенал Уолвестой, Манчестер Юнайтед Уигантай, Манчестер Сити Уэст Бромвичтой, Куинс Парк Суонситэй, Манчестер Сити Норвичтэй тус тус тоглоно. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Enkhbayar:
zailaa ta nar liverpool ymar bag gdgig mdhgui bj bitgii ingj bldaa ymar ch bagt unaltin ve gj bdgiin maluudaa liverpool ter ve ni irchiheed bna ter muu blvsrkliin hotlogch zaya muu suga l.poolin dalgaljuulagchiig muulgh erh bhguishdee ter yu mddg gj k.d iig muulj bgan zail muu zayaaa
2012-04-15
www.free-english.net/ - АНГЛИ ХЭЛЭНД ӨДӨРТ 30 МИНУТ
2012-04-11
z:
Britanii league geh boliochee.
2012-04-11
www.free-english.net/ - АНГЛИ ХЭЛЭНД ӨДӨРТ 30 МИНУТ