Дархан хотыг “Загвар хот” болгох асуудлаар зөвлөлдөв

img

Дархан-Уул аймгийн Дархан хотыг “Загвар хот” болгон хөгжүүлэх Засгийн газрын шийдвэрийн дагуу Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан “Загвар хот”-ын хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн дэд даргаар ҮХШХорооны дарга Ч.Хашчулуун, гишүүдийн бүрэлдэхүүнд Сангийн сайд Д.Хаянхярваа, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Гүнчин, Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат зэрэг албаны хүмүүс ажиллаж байна. ҮХШХорооноос энэхүү асуудлыг мэргэжлийн хүрээнд хэлэлцэн ярилцах зорилгоор тус ажлын хэсгийнхэн болон эрдэмтэн багш нар, Дархан-Уул аймагтай холбоотой ажилладаг хувийн хэвшлийнхнийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг, чөлөөт ярилцлагыг өчигдөр зохион байгуулав. Дархан хот нь ОХУ болон БНХАУ-г холбосон тэнхлэгийн авто зам болон төмөр зам дээр оршдог, эрчим хүчний хувьд Дулааны цахилгаан станцтай, төвийн эрчим хүчний системд холбогдсон эх үүсвэртэй. Усан хангамжийн дулааны эх үүсвэртэй. Харилцаа холбооны хувьд өндөр хурдны шилэн кабелиар улс, хот хооронд холбогддог. Мөн дэд бүтцийн салбарууд сайн хөгжсөн үйлдвэрлэл, соёл боловсрол, шинжлэх ухааны томоохон төв тул гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл бүрдсэн хот аж. Түүнчлэн барилгын материалын үйлдвэрийн бааз суурь болгохуйц түүхий эд болох элс, төрөл бүрийн барилгын чулуулаг, төмрийн хүдэр, нүүрс, керамзит шаврын ордоор баялаг бүс нутаг. Монголын газар тариалангийн төв бүсэд оршдог учраас хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүнд газар тариалан голлодог бөгөөд газар тариалангийн аж ахуйнууд шинжлэх ухааны баазтайгаа ойрхон байрлаж, түүнтэй хамтран ажилладагаараа бусад аймгуудаас давуу талтай гэдгийг уулзалтад оролцогчид онцоллоо. П.Наран    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бие биенээ хайрлацгаая:
Зүрх судасны өвчин,ясны сийрэгжилт, үе мөчний өвчин, элэг цөс, бөөр, уушиг, нойр булчирхай, дэлүү, сахарын өвчин, өтгөн хаталт зэрэг бүх эрхтэн системын өөрчлөлтүүдийг таны өөрийн био-энергийн түвшинд сүүлийн үеийн оношлогооны аппаратаар оношилж, эмчлэх, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Мөн кальцийн дутагдлаас болж үүсдэг 160 гаруй өвчнийг анагааж эрүүл саруул болгоно. Манайх НҮБ, ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдөж онцгой үнэлэмж авсан орчин үеийн технологоор бүтээгдсэн 100% байгалийн гаралтай, өндөр үр дүн бүхий эм бэлдмэл, бүтээгдхүүнүүдээр эмчилж байна. Манай бэлдмэлийг хэрэглэснээр хүчтэй антибиотек, химийн гаралтай эм бэлдмэлүүдийн үлдэгдэл, хорт бодисуудаас бие организмаа цэвэрлэх, хагалгааны дараахь хүндрэлээс сэргийлэх, эд эсийг нөхөн сэргээхийн дээр суурь өвчнүүдээсээ бүрмөсөн салж эрүүлжих болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 96058429 утсаар холбогдож авна уу. Email: tse_amore5@yahoo.com
2012-04-11