Шар усны аюулаас сэргийлэх ажлыг эхлүүлжээ

img

Нийслэлийн Засаг даргын “Шар усны болон хур борооны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” даалгаварын хүрээнд дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус цуглардаг гуу жалга, гол, горхи булаг, шандны эрэг дагуух хогийг цэвэрлэх ажил хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа аж. Мөн хүний  амь бие эрсдэх өндөр магадлал бүхий голын хэсэгт эрэг дагуу анхааруулах самбар, тэмдэгжүүлэлт хийж, хуучныг сэргээн байршуулах, үерийн бүсэд оршин суудаг айл өрхүүдийг нүүлгэх арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн  хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн есөн дүүрэг, Байгаль хамгаалах газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар, Богд Хан Уулын Дархан Цаазат газар зэрэг холбогдох байгууллагуудад захирамжийг хүргүүлэн, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан, бэлтгэл бэлэн байдлыг хангуулж байгаа аж. П.Наран    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ