Өнөөдөр болох хэвлэлийн хурлууд

img

Монгол ньюс мэдээллийн төвд 11.00 Азийн хөгжлийн банкнаас “Азийн эдийн засгийн төлөв 2012” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.00 “Хtasy” хамтлагийн шинэ гишүүдтэй танилцаж, шинэ уран бүтээлийн талаарх мэдээллийг сонирхоорой. Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд 11:00 цагаас “Усгүй болсон говь нутгийнхан анх удаа нийслэлээс тусламж хүсч ирлээ” сэдвээр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ард түмний төлөөлөл, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд ИТХ-ын дарга, Засаг дарга нар мэдээлэл хийнэ.  Мэдээллийн төвийн утас:350003 “Зууны мэдээ” сонины үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын Улаан загалмайн нийгэмлэг Хүмүүнлэгийн аян өрнүүлэх болжээ. Аяны хүрээнд  улс төрийн намуудад хандан уриалга гаргасан талаар, 12.00 цагаас Авилгын эсрэг хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, ашиг сонирхлын хуулийн хэрэгжилтийн талаар Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс, 13.00 цагаас  “Алтайн хүдэр” компанийн  нэр төрд “Өнөөдөр” сонин халдсан тул 8-10 тэрбум төгрөг нэхэмжлэх гэж байгаа талаар мэдээлэл хийнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ