Юун сонгууль, цаана чинь Монголоо тавиад туучихлаа...

img

 “...Саус Гобигийн төлөөлөгч Монголын Засгийн газарт албан бусаар мэдэгдсэн, тэд дэмжиж байгаа” “Finаncial Times” сонины 2012 оны дөрөвдүгээр сарын 02-ны дугаарт Өнгөрсөн долоо хоногт гарсан “Саус Гоби” (SGS) компанийн мэдээлэл тэвчээрийн аягыг дүүргэв. Монгол Улсын байгалийн баялгийг олборлоход гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тийм ч учраас Монгол Улсын төр гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж ирсэн билээ. Өнгөрсөн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтаас үүдэлтэй олон асуудал үүсэж байсныг их, бага хэмжээгээр урт, богино хугацаанд ший дэж ирсэн ч ганц өдөр ч хойшлуулж болшгүй нэгэн зүйлийг энд өгүүлье. Энэ бол манай улсын газрын тос болон уул уурхайн орд газруудын эзэмшилд гадаадын засгийн газрын компаниуд давамгайлж эхэлж байгаа тухай юм. Гадаадын засгийн газрын эзэмшилтэй компани өөрийнх нь эдийн засгийн аль нэг салбарт их жин дарахаас улс бүр болгоомжилдгийн гол шалтгаан нь улс төрийн дарамт гэхээсээ илүү монополь үнэ тогтоохоос сэргийлж буйтай холбоотой. Монгол Улс ардчилсан, зах зээлийн эдийн засагтай орны хувьд монополь үнээс өөрийгөө хамгаалах үүрэгтэй. Дэлхийн бусад бүх орон, бизнесийн байгууллага үү нийг бү рэн ойлгож, дэмждэг юм. Монополь үнэ нь их ч бай, маш бага ч бай, зах зээлийн оршин тогтнох үндсийг тасалдаг үр дагавартай.  

ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛЫН НҮҮРСЭНД МОНОПОЛЬ ҮНЭ ТОГТООХ БОЛОМЖТОЙ

Өнгөрсөн долоо хоногийн ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр “Айвенхоу Майнз”-ийн эзэмшил SGS ком пани хувьцааныхаа 57.6 хувийг 540 сая ам.доллараар Хятадын төрийн өмчийн “Chalco” компанид зарах болсноо мэдэгдэв. Хуурдаг өд рийн тохироогүй тохуурхал гэж эхлээд бодмоор байгаа биз. Гэтэл маргааш нь “Financial Times” сонинд “Саус Гоби” компанийн төлөөлөгч Монголын Засгийн газарт албан бусаар мэдэгдсэн бөгөөд Засгийн газар нь дэмжиж байгаа, ер нь энэ наймааг хийхэд Монголоос зөвшөөрөл авах шаардлагагүй, учир нь энэ солилцоо Канадад болно гэжээ. Харин нөгөөдөр нь “Саус Гоби” компанийн гүйцэтгэх захирал А.Молинекс гэгч “Энэ бол ямар ч асуудалгүй, зохи цуулах газрын зөвшөөрөл гараад л болно” гэсэн байна. Гэхдээ тэр Монголын Засгийн газрыг биш, Английн Виржиниа арлын хуулиар аль нэг хувьцаат компанийн дийлэнх хувьцааг авах гэж байгаа бол бүх хувьцаа эзэмшигчээс адилхан харьцаатай авах санал тавих шаардлагыг л хэлжээ. Энэ худалдааг зарласнаас хойш 35 хоногийн дотор бүх хувьцаа эзэмшигчээс саналыг нь авдаг сайхан хуультай нэг арал тэнд байна. Монголын Засгийн газарт албан бусаар хэлсэн, тэд дэмжсэн гээд л болчихдог гэнэ. Монгол Улсын Засгийн газартай албан бусаар харьцаж, түүний өмнөөс зөвшөөрч байдаг хэн гээч, юун компани гараад ирэв ээ? Ямар этгээдүүд монголчуудыг Засгийн газартай нь цуг даажигнан тохуурхаж байна вэ? Аав, хүү Фридландууд болон бусад эзэд, захирал нар нь Монгол Улсын Засгийн газрын хэнд, хэзээ, албан бусаар хэлээд зөвшөөрөл авснаа хэлэх ёстой. Үгүй бол “Financial Times” хэн нь тэгсэнийг зарлах учиртай. Ямар ч тохиолдолд Монголын төр засгийг басамжилсны төлөө “Саус Гоби” хариуцлага хүлээх ёстой. “Саус Гоби” гэдэг компани Монгол Улсын 500 сая тоннын нөөцтэй нүүрсний сав газрыг гадаад улсын төрийн компанид 540 сая ам.доллараар зарж халааслаад, дээрээс нь биднийг доромжлоод явах гэж байна. Өөр улсын засгийн газрын компаниуд орж ирээд аль нэг салбарт ноёлох бодлогыг дэлхийн бусад улс, түүний дотор ардчилал, чөлөөт зах зээлийн өлгий нутаг АНУ-д ч зөвшөөрдөггүй. АНУ-д гадаадын хэнтэй ч хийсэн ямар ч худалдаа, хөрөнгө оруулалтыг 30 хоногийн дотор судалж зөвшөөрөх эсэхээ шийддэг хуультай. (U.S. Foreign Investment and National Security Act of 2007 FINSA). АНУ-ын “Unocal” гэдэг газрын тосны компанийг Хятадын Засгийн газар 71 хувийг нь эзэмшдэг CNOOC (China National Offshore Oil Corporation) 2008 онд худалдаж авахыг Конгресс хэлэлцээд зөвшөөрөөгүйг дэлхий нийт санаж байгаа. Гэтэл Монголын Өмнөговь аймгийн нүүрс олборлож байгаа бүх компанийг Хятад улсын төрийн өмчийн компаниуд шууд болон шууд бусаар худалдан авч эхэллээ. Монголын нүүрсийг нийл үүлэгч нь, бас худалдан авагч нь Хятад улсын төрийн өмчит компаниуд болж байна. Үнэ цэнийн хэлхээ буюу ашигт малтмалыг олборлох, тээвэрлэх, боловсруулах, эц сийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах гэх мэт шил дараалсан холбооны бүх гинжийг гартаа төвлөрүүлэх замаар тухайн түүхий эдийн үнийг нь тогтоох эрх мэдлийг атгадаг. Яг ийм үйл ажиллагааг Хятадын төр засаг Африк, Латин Америкийн олон оронд явуулж түүхий эдийн үнийг хямдруулан нутагтаа авчраад өөрсдийн үйлдвэрлэгчдэдээ давуу тал бий болгож байгааг нь олон улс даяар шүүмжлэн эсэргүүцсээр байна. Яг энэ бодлогоо Монголын нүүрсний нийлүүлэлтэд хэрэгжүүлж буйг “Саус Гоби”-гийн энэ жишээ баталж байгаа юм. Энэ бодлого хэрэгжих үндэс Монголын бараг бүх нүүрсний ордод тавигджээ. Өмнөговьд нүүрсний гурван том сав газрыг таван компани эзэмшдэг. Компани бүрийг Хятадын төрийн компаниуд авах бодлого аажмаар хэрэгжиж байна. 1.Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саус Гоби” компанийн 57.6 хувийг “Айвенхоу Майнз”, 14 хувийг “China Investment Corporation” (100 хувь Хятадын төрийн өмчит компани), 28.3 хувийг нь олон нийт эзэмшдэг. Өмнөговь аймгийн найман сумын нутгийг хамруулан 29 лиценз эзэмшдэг энэ компанийн гол эзэн болох “Айвенхоу Майнз”- ын бүх хувьцааг Хятадын бас нэг төрийн өмчит “Chalco” авчихбал Хятад улсын Засгийн газар нийт 70 хувийг нь эзэмшин, холбогдох бүх шийдвэрийг дангаараа гаргах эрхтэй болно. 2.Өнгөрсөн намар дэлхийн хоёр дахь том хөнгөн ца гаан үйлдвэрлэгч энэхүү “Chalco” компанид Монголын хам тарсан Засгийн газар нийтдээ зургаан тэрбум тоннын нөөцтэй Тавантолгойн орд газрын зүүн хэсэгт (Зүүн Цанхид) таван жилийн турш олборлолт явуулж, чадлынхаа хэрээр нүүрс авах монополь эрхийг тэртэй тэргүй өгчихсөн юм. Тонныг нь 70-аар тооцоод 250 сая ам.долларыг түрүүлж аваад иргэдэд тараагаад дуус чихлаа. Энэ бол хоёр намын амлалтын болон хэдхэн хүмүүс улс төрд дахин сонгогдох төлбөр. Яг нөгөө талд нь “Энержи Ресурс” Ухаахудагаас тонныг нь 114 доллараар борлуулж байгааг бодоход хямдхан л тууж дээ. Жижиг “Тавантолгой” бүр хямдхан борлуулж байгаа. 3.Ухаахудагийн дэргэд байр шилтай, 200 орчим сая тонн нөөцтэй Баруун Нарангийн нүүрсний орд газрыг QGX гэдэг Канадын компани эзэмшдэг. Түүнийг Хятадын төрийн өмчийн “Шиньхуа” компани худалдаж авахаар хэлэлцээр хийж байгааг эх сурвалж мэдээлж байна. 4.МАК компанийн эзэмшлийн нүүрсний нийт нөөц 250 сая тонн бөгөөд түүнийг Хятадын “Qinhua” компанитай хамтран ашиглаж буй. Энэ компани Өвөрмонголын хувийн компани ч гэсэн хэрэв Хятадын төрийн компани шахвал хувиа зарахгүй гэх баталгааг хэн ч өгөхгүй. 5.Монголд орж ирээд буй дэлхийн хамгийн том, нүүрсний, хувийн компани болох Америкийн “Peabody” хүртэл Хятадын тээврийн “Winsway” компанитай хамтран Тавантолгойн тендерт орж ялсан. Эх сурвалжийн мэдээлснээр Хятадын төрийн, дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч “Шиньхуа” энэхүү “Winsway” компанийн хувийг худалдан авах санал тавиад байна. Тохирохгүй наймаа гэж байдаггүй, тохирохгүй үнэ л гэж байдаг. Гэх мэтээр Монголын нүүрсний ихэнх том орд газрын дийлэнхийг Хятадын төрийн өмчит компаниуд эзэмшиж эхэлсэн нь тун удалгүй Монголын нүүрс ний бодлогыг Бээжин дефакто явуулах боломж ойр хон болсныг харуулж байна. Улаанбаатар тэдний шийдвэрийг деюре болгож тамга дараад л гүйцээ. Бид газрын тосны “Soko International” гэдэг компанийг гуравдагч хөрш Америкийн компани гээд л Монгол Улсын төр засаг, бүх дарга нар нь дээр доргүй сүжрээд байсан чинь нэг өглөө Хятадын тө- рийн компанид хувьцаагаа зарчихаад явчихсан шүү дээ. Энэ бүхнийг Монголын төр засаг анзаарахгүй, анзаарсан ч юу ч хийхгүй байгаа нь ямар учиртай юм бэ? Аюулгүйн зөвлөл гэж байдаггүй бил үү?

ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Дэлхийн том орнуудад хууль ёсоор бүртгэлтэй жижиг компаниуд (Junior), адал явдал хайгчид дүүрэн байдаг бөгөөд манайх шиг хууль журам нь зөөлөн улс оронд түрүүлж орж ирээд лиценз авч, бага зэргийн хөрөнгө гаргаж хайгуулын ажил хийж орцыг нь эхэлж тогтоодог. Хөрөнгийн зах зээлд гарч их мөнгө босгоод удалгүй том компаниудад (major) зарчихаад яваад өгдөг. Роберт Фридланд тэдний л нэг, харин их азтай эр. Оюутолгойг удалгүй “Рио Тинто”-д гүйцээгээд өндөр үнэ хүргээд л зарчихна. Юу ч гэсэн “Саус Гоби”-г зарчихлаа гээд баярлаж суугаа. Бас зарсан мөнгөө Оюутолгойд оруулна гэж тэр хэлж амжсан байгаа юм. Энэ нь зах зээлийн журмаар зохицуулагддаг, нэг нь авч, нөгөө нь зардаг энгийн үйл ажиллагаа боловч эзэн орны хамгийн их анхаарах зүйл бол хувьцааны худалдан авалтад оролцогч талуудын аль нэг улсын төрийн компани, ялангуяа хөрш орны чинь төрийн компани байхаас болгоомжлох хэрэгтэй. Хэрэв маргаан үүсвэл Засгийн газрууд хоорондоо шууд ярилцах шаардлага гарахад үр дагавар нь ноцтой байдаг. Харин хувийн компаниуд муудалцвал эзэн орны шүүхээр, эсвэл тохирсон өөр орны арбитрын шүүхээр шийдээд л боллоо. Эдүгээ монголчуудын өмнө ганцхан арга л үлдсэн. Маш яаралтай, энэ сардаа багтаан Монгол Улсын аливаа нэ гэн орд газрын эзэмшилд гадаадын төр засгийн шууд болон шууд бусаар 25-аас дээш хувийг нь эзэмшдэг ямар ч компани шууд ба шууд бусаар хорин хувиас илүү хувьцаа эзэмшихийг хориглох хууль гаргах шаардлагатай байна. Үүний ганцхан шалтгаан нь Хятадын улсдаа биш, зүгээр л манай нүүрсийг нийлүүлэгч болон худалдан авагч нь нэг субьект болчихвол үнээ өөртөө тохируулан хямдхан тогтоож Монгол Улсын байгалийн баялгийн үнэ цэнийг үлэмж унагах боломжийг манай өнөөгийн хууль зүйн орчин өгч байгааг түргэн зогсоох шаардлага гарч байгаад оршиж байгаа юм. Монголын иргэд энэ хуулийг яаралтай гаргахыг УИХ-аас шаардаж байна. Нийтлэлч Д.Жаргалсайхан Эх сурвалж: baabar.mn  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tungaa:
ard tumen mn aliin bolgon dewchich suuhaw boslog gargaj bugdiig stud aas n ogtsoruulj huulia shinchileh blson yum bshuu. Thdee 7 sariin ngen shg zus ursagsan bsh suult hiiwel yasiin. Buh uul hurgelg haj hulgaach nariig hoowol taarna. Hoid solgosiig hardaa delhii dahind muuluuldagch gsen mnai erguunuudees deer Bn . Zaluusaa negiig bodoh tsag bolson bhaa ania bodoh bish art tumen eh oron owog deedse bodoh boljee.
2012-04-13
насаа:
анх лиценз энэ компанид зарсан уг лицензны жинхэнэ эзэнийн олж зарсан авсан 2той тооцоо хийхэд заавал зарагдахгүйгээр шийдэж болно биз дээ лшцензээр улсын газар худалддаг юм бол уг эзэмшигч манай нөлөө бүхий хүмүүстэй холбоотой байгаа ийм улсуудыг ард түмэн яахын харья
2012-04-12
Туух давтагддаг. Эзэн Чингисийн байгуулсан их гурнийг амиа хичээгч урвагч нар бутаргасан. Энэ удаа бид мун адил газар ус нутгаа дур зоргоороо худалдаж байгаагийн тод болон сонгомол жишээ энэ. Тур засаг нь энийг зогсоож чадахгуй бол би монгол нутагтаа тайван алхахад мун хэцуу болно доо......
2012-04-12
Hohirogchoo:
Teneg mongol chuud oorsdiigoo tusgaaar uls gej bodsiim bhdaaa ugaasaa shine zuunii bool bolsnooo medej av tsgaaaa
2012-04-11
chi yum l MAN geh yum AN ch ylgaagui bugdeeree l chadah chineegeeree idetsgeej bgaa biz dee ene uls turiin oligarhuudiig uzen ydaj baina !!!!!!!!!!!!!!!!
2012-04-11
Hahaha:
Hahah ene hulgaichuudiiiin vr zulbasguuudiiig magtan duulaaad l yu edelj heregledegiiig ni. Gaihuulaaad l ard tvmend gaihuuulaaad baidiii muuu yadiiim Bol iiim zamaar l ted mongo tei bolj Tengrees unasan yum shig gaihuuulj bgaa shvvdee
2012-04-11
Ggg:
Odoo amjij zarahgvi bol hezee zarahiin songuuuliin daraaa erhedelgvi bas demjigch etgeeed min garahgvi bol duusna shvvdee buruu zamaaar olson horongo min uurhai giiimin butsaaagaaad avchihval bi hoooson hotsorno ymaaaniii mah haluuun deeree ho da
2012-04-11
nbbb:
Nymdorj MONGOLIIG HUJAAD UGUSUN BIZDEE?
2012-04-11
enkhbaatar:
Үндсэн хууль заасан төрийн бүх эрхээ ард түмэн авсан цагт энэ бүх гажуудлууд арилна өөрөөр хэлэөэл УИХ тухай хуулийг яаралтай өөрчлөн УИХ-ын тухай хууль УИХ-ийн сонгож байгуулсан ард түмний эрх үүрэг, ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хоорондох үүрэг хариуцлаггыг маш нарийн тусгасан бүхэл бүтэн зүйл ангийг нэмэж оруулахгүйгээр Сонголын хамнгйин дампуу байгууллага болосон одоогийн олгорхуудын бүрэн эрх ноёлсон УИХ монгол орныг сүүрлийн замруу залсаар байх болно. УИХ-ын тухай хуулийг өөрчлөлгүйгээр ямарч улс тарийн нам гоё ухаалаг хүмүүсийг сонгоод ямарч өөрчлөлт орохгүй шүү ард түмэн минь
2012-04-11
setgegdel:
Mongolchuudaa eh oron gazar shoroonihoo tuluu temtseh tsag ni bolson um bishuu deedtsuul ni erdes baylgaa zaraad hagartlaa bayjaad eh orno, ard umnee geh setgel unendee algaa bna shuu dee
2012-04-11
Ойдов:
Монголын төрийг удам, угшил муутай,залхуу ядуу, цагаач, урвагч, бартаг хүмүүс барих болсон 1940 оноос хойш монгол улс бусдын зууш болсон. Одоо тэдний залгамж, жалга довныхон ч гэсэн муу генээ хадгалсаар, төрд шургалсаар монголыг сүйтгэсээр байна. Жинхэнэ хужаа гарлын бартагууд цэвэр монгол хүнийг хужаа гэж доромжлох болсон нь өөрсдийн хятад цус, хятад бодлогоо далдлах гэсэн оролдлого юм.
2012-04-11
Zorig:
Жаргалсайхан ингэхэд чи хужаа хүн байж баярлаач худлаа матрын нулимс унагааж олон түмнийг хуурах хэрэг байхгүй. Тэд өмнө нь далд байсан гэрээгээ ил болгож байгаа юм Чи ч бас Хятадууд махны зах зээл дээр тоглолт явуулаад үнийг савлуулаад байгаа нь зөв гээд НТВ телевизийн эфирээр ТТГ ын дарга руу дайрч байсан цаг саяхан шүү. Гэхдээ нэг юмыг би чамд хэлье чиний хятадууд хужаа нар тэр канад америкчуудтайгаа хөтлөлцөөд шаахайгаа үүрээд Монголоос зугтах цаг тун ойрхон болсон шүү. Тэнгэрийн хүслийн өөдөөс хэн ч тэрсэлж чаддаггүй юм Үгүй бол хар ялаа нэг л хүйтрэлтээр дуусдаг шиг дуусдаг юм .
2012-04-11
gombo:
muu hujaanartai sulbeldsen erliiz novshnuudiig ali
2012-04-11
zochin:
ene unen geseen , ochigdor bi hunees sonssson , tend ajilladag Mongolchuud ni 2 saya togrogiin tsalin avdag , gadaaduud ni 30 saya avdag , arai dendej baina , manai tomchuud yu ch hiihgui baina Mongol maani duuslaa geed l baisan balai yumaa odoo yah be Mongolchuudaa
2012-04-11
батболд сайд:
өмнийн говь хятад канадуудад худалдагдаад удахгүй юм байхгүй одоо нутгийн иргэдыг шахаж хавчин газар нутагаас минь хөөж байгааг ЗГ мэдэж байгаа юу. оюу толгойн нөхдүүд малчин иргэдийг маш их хохироож банйа нутаг бэлчээргүй боллоо.бид тэмцэнэ. алалцана.
2012-04-11
сэтгэгдэл:
монголын ард түмэн босох эх орныхоо төлөө тэмцэх цаг нэгэнт иржээ. хятадын эрлийзүүд хятад эхнэртэй фрийдландтай нийлээд даварч байна шүү. бид эх оронтой чингсийн удам шүү.
2012-04-11
новш:
новшнуудааа
2012-04-11
bosogch:
Энэ үнэн бол арай дэндэж байна шүү. Ард түмэн минь ээ бүсээ чангалах цаг ирэх нь дээ. Одооноос хэдэн буу сум бэлдэж байхаас . . .
2012-04-11
Чоно:
Хууль үйлчлэхгүй байгаа нь ХУУЛИЙН САЙД цагдаа шүүхийн ДОРОЙТОЛ
2012-04-11
alchihaach, huuriig
2012-04-11
ЭЛБЭГДОРЖ:
ХЭН ХАРИУЦЛАГА ХYЛЭЭХ ВЭ МЭДЭЭЖ ЭРХ МЭДЭЛТНYYД СYYЛИЙН ХОРИН ХОЕР ЖИЛИЙН ХОРИН ЖИЛИЙГ ХУ НАМ БОЛОН ХУ ХУ НАМ ЭЗЭГНЭСЭН БИЗДЭЭ НЯМДОРЖ ГЭЖ ДУРАК АРВАН НАЙМАН ЖИЛ САЙД ТЭР ТУСМАА ХУУЛИЙН САЙД ХИЙСЭН ИЙМД ХУУЛЬ БУС БYХ ЗҮЙЛД ЭНЭ ДУРАКААС ЯЛ АСУУХ НЬ ШУДАРГА ЕСОНД НИЙЦМОЙ
2012-04-11
зочин:
харийн газар суучихаад Монгол чуудын тархийг угааж хэдэн ногоон олж суудаг мал байна даа Монголд амьдарч байгаа чиний өрөөсөн дугуйнууд улс орноо худалдаад чи гаднаас нь тархийг нь угаагаад таарч дээ.ЭНэ улсад эзэн байна уу ардчилал ярихаас цаашгүй өлбөгөр сул дорой ерөнхийлөгчтэй улс бол гадны хараат болдог байх
2012-04-11
kk:
jagsaal hiieeee
2012-04-11
HUTS A HUTS EH ORNIIG CHINI TAVIAD TUUCHIHLA GJ BHAD,
2012-04-11
zochin:
Vakuum tsonhni yalaa shumuulin sohoj huraagddag(shuurtei)tor zahialgaar chanartai sain hiij togtoono.Shuur ni tornd togtson toos shoroogoo ooroo tseverledeg-Tor ni bat boh tesvertei-Ram huree ni zuzaan chanartai materialtai-Tugjee ni sain buhleerei tugjigddeg.Une 20000-25000tog.Oros teh kompani.Utas:99193887,95000020.......Anhaarah zuils:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg materialtai,salhind zam hureeneese garch yalaa shumuul orj bohirddog,tugjee ni muu 2sh degeen deer togtdog.Une adil oiroltsoo bdg
2012-04-11
baagii:
арай ч дээ баялагыг газартай маань зараад л... тун удахгүй цөлөгдөх юм байна л дөө
2012-04-11
Сурвалжлагчийн асуултад Солонгост суух Д.Гэрэл Элчин сайд хариулж байна. ..../солонгос, монгол/ нэг үндэстэн гэдэг нь бол түүхийн бичиг, баримтаас нотлогдчихсон юм шүү дээ. Энэ нь бол олон олдвор байгаа, түүхийн бичиг, баримтууд байгаа, эрдэмтэд энэ дээр өөрсдийнхөө дүгнэлтийг гаргачихсан байгаа. Судалгаанаас аваад үзэхэд ер нь холбоотой байсан. Жишээлбэл ганцхан л зүйлийг дурдахад олон хаад, ноёдууд эхнэр, хатнаа авдаг байсан. Ийм уламжлалууд байсан. Энэ нь ер нь харилцаа, холбоотой байсны нотолгоо юм. Түүнээс гадна хэлний хувьд авч үзэхэд эд нар алтайн язгууртай, ижил төстэй үгнүүд маш их бий. Та нар ирээд анзаарсан байх. Баруун, зүүн гэхэд яг л тэрүүгээрээ хэлж байх жишээтэй. Жишээлбэл Зэжү арал дээр жоохон хязгаарлагдмал, гадны нөлөө орох боломжгүй газар бол 200 гаруй монгол үг байдаг гэсэн. За энийг нотолсон. Өөрөөр хэлбэл 200 үг гэдэг бол бараг л ярьчихаж болохоор монгол үг байна...гэж хэлээд сууж байна.
2012-04-11
alchihaach, huuriig
зочин:
харийн газар суучихаад Монгол чуудын тархийг угааж хэдэн ногоон олж суудаг мал байна даа Монголд амьдарч байгаа чиний өрөөсөн дугуйнууд улс орноо худалдаад чи гаднаас нь тархийг нь угаагаад таарч дээ.ЭНэ улсад эзэн байна уу ардчилал ярихаас цаашгүй өлбөгөр сул дорой ерөнхийлөгчтэй улс бол гадны хараат болдог байх
Зочин:
МАН бишээ АН байхгүй юу хө.Тэр Женко гуай чинь Хятадад Монголыг зарах гээд баригдсаныг санаж байна уу. Чи чинь толгой эргэсэн амьтан юм аа даа.юм ойлгодоггүй. Аргагүй л женко шигээ тэнэг амьтнаа даа чи
2012-04-11
муусайн эх орноо худалдаж мөнгөжсөн МАН хулгайчуудтай эцсээ хүртэл тэмцэн дээ энэ янзаараа бол дэлхий 2 дайны үеийн еврэй нар шиг торон дотор амьдрах юм байна
2012-04-11
chi yum l MAN geh yum AN ch ylgaagui bugdeeree l chadah chineegeeree idetsgeej bgaa biz dee ene uls turiin oligarhuudiig uzen ydaj baina !!!!!!!!!!!!!!!!
muugii:
odoo yanaa tomchuudaa????
2012-04-11