Умардын цөмийн туршилтын боломжийн талаар Х.Клинтон ингэж өгүүллээ

img

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон 10-ны өдөр Америкийн тэнгисийн цэргийн академид илтгэл тавьжээ. Тэрбээр илтгэлдээ Умард Солонгосын хиймэл дагуул гэж нэрлээд байгаа алсын зайны тусгалтай пуужин хөөргөх нь сүүлийн үеийн халуун цэг болж байна хэмээн өгүүлээд  Умард нь цөмийн туршилтаа хэрэгжүүлэх боломж өндөр байна, Япон, Өмнөд Солонгос зэрэг харилцаатай орнуудтай хамтран ажиллаж, өдөөн хатгах ажиллагааг таслан зогсооно гэж онцлон тэмдэглэжээ. Умардын пуужин хөөргөх талаархи мэдээлэл гарснаас хойш АНУ-ын тал цөмийн туршилтын боломжийг тодорхойлохыг зорьж эхэлсэн билээ. Хиллари Клинтон “Умардын пуужин хөөргөх явдал нь Нэгдсэн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэртэй харшилдаж, хөрш орнуудыг аюулд учруулж байна” хэмээн өгүүлж, АНУ, Өмнөдийн зөвшилцлөөс хойш хэдхэн долоо хоногийн дараа болсон уг  өдөөн турхирах үйл явдал нь “Хоёр улсын харилцаанд энхийг хүсдэг хэмээн хэлж байгаа Умард Солонгосын байдалд эргэлзэж байна” гэжээ. Мөн тус хоёр улсын Япон, Өмнөд Солонгостой харьцах харилцаанд хаалттай хамтын ажиллагааг баримталж байна. Хятад, Оростой ч Солонгосын хойгийн тогтвортой байдал хэмээх хамтын эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагааг бэхжүүлэх хандлага үзүүлсээр байна. Тэрбээр мөн харилцаа холбоо бүхий орнууд нэгдэн Умард Солонгост аюулгүй байдлыг авчрах болно хэмээн өгүүлллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ