Хилчдэд Ерөнхийлөгчөөс уучлалт хүсэх л үлдлээ

img

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өчигдөр боллоо. Шүүгчид дөрвөн хилчний хэргийг хянан хэлэлцсэн байна. Ингээд бүх шатны шүүхээс тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан байна.

Өнгөрсөн оны 11 сард Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан уулын заставт дөрвөн хилчин шууд удирдах гурван дарга нараа хөнөөж, хоёр хүнийг алахыг завдсан. Бас долоон байлдагчийг барьцаалж, анги нэгтгэлээ орхиж явсан. Дархан-Уул болон Сэлэнгэ аймгаас татагдаж ирсэн Э.Оюунболд, М.Тулга, Г.Лхагважав, Р.Энхжаргал нар энэ хэргийг үйлдсэн юм. Тэдний гуравт нь гурван шатны шүүхээс  цаазаар авах ял, гэмт хэрэгт оролцсон ч хүн буудаагүй Р.Энхжаргалд чанга дэглэмтэй ангид  25 жил хорих ял оноосон юм.

Бүх шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонссон хэрэг дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлаар ордог. Энэ дагуу өчигдөр дээд шүүхийн 17 шүүгч хилчдийн хэргийг хэлэлцсэн байна. Ингээд анхан болон дунд шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Ингэснээр хилчид Ерөнхийлөгчид хандаж амь гуйх л эрхтэй үлдэж байна. Хилчдийн ар гэрийнхэн хүүхдүүддээ Ерөнхийлөгчөөс уучлалт гуйхыг зөвлөсөн гэдгээ хэлж байгаа юм.

Хэрвээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Э.Оюунболд, М.Тулга, Г.Лхагважав нарын амыг уучилбал тэд гянданд 30 жил хоригдоно.

Л.Ариун-Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oogii:
hairan saihan Mongoliin min ireedui bolson zaluu humuus iim ch bolchimgui yum hiij bh gej dee unheer haramsaltai.zugeer eh ornoo hamgaalaad hureed ir biz dee
2012-04-02
хүн амьдархад хэцүүхэн газар байдаг юм даа ус нь өмхий байнга зөөвөрлөж авч ирнэ. хашаа харсан ч элсэн тал заставаас нь зүүн тийш 5 км зайд бас 80 оны үед сүүрсэн балгас болсон застав байдаг чөтгөртэй л гэж ярьдаг би лав үзээгүй хилд унах унаа ч байхгүй бүх морь тэмээ нь зуднаар үхсэн хилийн манаанд өдөрт 30 км газар явган тор дагаж алхдаг байлаа. сэтгэлийн тэнхээ муу хүн галзуурмаар газар байгаа юм даа заставын дарга нь Энхзориг гэж орос шиг нөхөр байлаа цэргүүд амиа хорлоод байдаг байсан болохоор сумгүй буу өгч явуулдаг байлаа ер нь новшийн газар даа хорвоо юм даа нэг нутгийн цэргүүдийг нэг доор байлгах буруу шүү дээ
2011-12-30