Н.Хатанбаатарт оногдуулсан цаазын ялыг хөнгөлж, Д.Цэрэндоржийн ялыг хэвээр үлдээв

img

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 12 дугаар сарын 9-ний өдөр болж, ялын дээд хэмжээтэй 3 хэргийг хянан хэлэлцэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 356 дугаар зүйлийн 356.1-д  заасны дагуу цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн хэргийг хяналтын журмаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр гомдол, эсэргүүцэл гарсныг харгалзахгүйгээр заавал хянан хэлэлцдэг билээ.

Хуралдаанаар Н.Хатанбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан цаазаар авах ялыг 25 жил хорих болгон өөрчиллөө.

Н.Хатанбаатар нь 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд өс хонзонгийн болон шунахайн сэдэлтээр 64 настай Б, 55 настай У нарыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хүзүү хоолойг нь хутгаар хэрчиж, цээжинд нь хутгалж, олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Мөн хуралдаанаар Д.Цэрэндоржид холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээв.

Д.Цэрэндорж нь 2009 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө өс хонзонгийн сэдэлтээр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хүргэн ах Г, нагац эгч О нарыг гэрт нь онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Тэрээр мөн нагац эгч О-г хутгаар хоолойн тус газар нь хатгах, хоолойг нь боох зэргээр хүч хэрэглэж, нөхрийнх нь цогцосны хажууд сэтгэл зүйн хувьд тохуурхан даажигнаж, тарчлан зовоож хүчиндсэн байна. Түүнчлэн хохирогчийн байшинг шатааж бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэргийг үйлдсэн ажээ.

Түүнчлэн хуралдаанаар ”хилчдийн” гэх тодотголтой хэргийг хянан хэлэлцээд Э.Оюунболд, М.Тулга, Г.Лхагважав нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан цаазаар авах, Р.Энхжаргалд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээв.

Дээрх байлдагчид Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах хилийн дугаар ангийн хилийн харуулын байранд үүрэг гүйцэтгэж байхдаа 2009 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө дарга нараа буудан нийтдээ 3 хүний амь хөнөөж, 2 хүнийг алахыг завдаж, 7 хүнийг барьцаалсан хэргийг үйлдсэн билээ.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bogd:
2iin 2 erdenet hunii amiig burelgeed bhad naa novshiigoo amid uldeeh ymar hereg ngaan be erhem hundet shuugchid ee ene niigem tererlegshij duuslaal daa chigeeree z
2013-04-10
Ene odoo er n uu l bolood baina daa
2011-11-08