Зулын гол болохыг хүсчээ

img

Хятадын Аба хотод байдаг Киртийн сүмийн ойролцоо урьд нь лам байсан нэгэн залуу өөрийгөө зулын гол болгохыг оролджээ. Тэрээр “Түвдэд эрх чөлөө хэрэгтэй”, “Дээрхийн гэгээнтэн далай лам буцан ирэх ёстой” хэмээн хашгирч өөрийгөө шатаасан боловч цагдаа нар амжин ирж , галыг унтраан түүнийг баривчилжээ. Хятадад лам хүн зулын гол болох оролдлого он гарсаар найм дахь тохиолдол болоод байгаа гэнэ. Тэд түвдийн тогтнолыг хүсч өөрсдийн амиар дэнчин тавьсаар байна. Хамгийн анх өнгөрсөн гуравдугаар сард Кирт сүмийн лам зулын гол болсон бөгөөд тэрээр хүнд түлэгдэл авсны улмаас хэдэн хоногийн дараа амьсгал хураасан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hujaa nart hunii ami yamar ch une tsenegui bhooo tiim bolhoor hichneen zuliin gol bolood ch toohgui biz ter olon huntei gazar 1 hun bhgui blaa geed yamarch yalgaagui harin tsomiin bombog enee teree haywal l neg yu bilee gj bodoj boloh yum
2011-10-17