
АНУ-ын Питтсбург хотын оршин суугчид болох ах дүү 24 настай Бенжамин Жонс болон Александр Жонс хоёр гүүр хулгайлж хаягдал төмөр болгон боловсруулсан байна. Ах дүү хоёрт өмч хөрөнгөд санаатай хохирол учруулсан, хувьдаа завшсан гэх ял тулгаад байгаа гэнэ. Өнгөрсөн сард 15 метрийн өндөртэй гүүрийг ах дүү хоёр салгаж 15.5 тонн төмөр болгон 5000 ам.доллараар заржээ. Гэтэл гүүр нь 100 гаруй мянган долларын өртөгтэй байсан аж. Гэмт этгээдүүдийг хаягдал боловсруулах пүүсийн ажилтнууд сэжиглэснээр цагдаад мэдэгдсэн гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ