
Баян-Өлгий аймгийн ноолуурын ченж Б, Х гэдэг ах дүү нарын амийг нь хөнөөсөн 20- 22 настай Ш.Аделбек, К.Ерлан, Ж.Ганибет нарт тус аймгийн сум дундын шүүхээс цаазын ял оноолоо.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд ах дүү хоёр ноолуурын ченж бусдаас их хэмжээний ноолуур авахаар боллоо хэмээн гэрээсээ 20 сая төгрөгтэй гарсан ч сураггүй болж, цагдаагийнхан тэдний цогцос болон шатсан машиныг долоо хоногийн дараа тус аймгийн Баяннуур сумаас 10 гаруй км-т орхисон байсныг олсон юм.
Уг хэрэгт К.Ерлан Ш.Адалбек, Ж.Ганибет нарыг сэжиглэн шалгаж ийн гэм буруутай үйлдлийг нь шүүх тогтоожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ