Иргэд Авлигатай тэмцэх газарт итгэхгүй байгааг Азийн сангийн судалгаа харууллаа

img

Азийн сан , Сант марал сантай хамтран өрхийн хэмжээнд авлигын түвшин ямар  байгааг хагас жил тутамд судалдаг. 10 дахь удаагийн судалгааныхаа дүнг сэтгүүлчдэд тайлагнасан юм. Нэг сарын турш явуулсан судалгаанд 1000 иргэн хамрагджээ. Иргэд газрын алба, шүүх хяналтын байгууллага болон уул уурхайн салбар хамгийн ихээр авлигад өртдөг гэсэн байна.

Мөн эмч, багш захиргааны ажилтан, цагдаа нарт хахууль өгдөг гэж иргэд хариулжээ.  Өөрийнхөө ажлыг амжуулахын тулд гарыг нь хүндрүүлэхээс өөр арга байдаггүй гэж иргэд ярьсан байна.  Өрхийн хахуульд төлсөн мөнгөний дундаж хэмжээ Азийн сангийн өмнөх судалгаатай харьцуулахад 195,000 төгрөгөөс 416 мянган төгрөг болж өссөн дүн бий.

Судалгаанд хамрагдсан иргэд Авлигатай тэмцэх газарт итгэдэггүй гэжээ.  Гэхдээ авлигын эсрэг тэмцдэг байгууллага гэж ойлгодог байна. Харин ямар нэг байдлаар авлига өгөх шаардлага гарч, ажлаа амжуулахын тулд авлига өгсөн тохиолдол бол элбэг байгаа.

Тэгсэн хэрнээ  ч түүнийхээ талаар АТГ-т огт мэдээлдэггүй гэж хариулсан байх юм. Энэ нь авлига авсан болон, өгсөн хүнийг аль алинд хариуцлага тооцно гэж холбогдох хууль тогтоомжинд нь заасан байдагтай холбоотой байж мэдэх юм.

Ж.Батхишиг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ