Ш.Аделбек, К.Ерлан, Ж.Ганибет нарт холбогдох хэргийг Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүх өнгөрсөн баасан гаригт хэлэлцжээ. Шүүх хурал болох өдрөөсөө хоёр хоногийн дараа эхэлж, Ш.Аделбек, К.Ерлан, Ж.Ганибет нарыг шунахайн зорилгоор дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэн хоёр хүний амийг хөнөөсөн, бусдын эд хөрөнгийг санаатай галдан шатааж устгасан, улсын хил хууль бусаар нэвтэрсэн гэм буруутайд тооцон ялын дээд хэмжээ болох цаазаар авах ял оноожээ.
Гэмт этгээдүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард тус аймгийн Баяннуур суманд ноолуур авч явсан ах дүү Х, Б нарыг шунахайн зорилгоор дээрэмдэж улмаар машинтай нь шатаасан юм.