Явган зорчигч автомашинд дайруулан нас баржээ
Энэ сарын 8-нд Сонгинохайран дүүрэгт явган зорчигч автомашинд дайруулан нас баржээ. Тус дүүргийн нутаг 21-р хорооллын “Миний зах” дэлгүүрийн зүүн замд Тoyota DVNA маркийн 60-13 УБӨ автомашины жолооч Б нь явган зорчигч 58 настай эмэгтэйг дайрч амь насыг нь хохироосон байна. Хохирогч гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн хойноо нас барав.
Мөн өнгөрсөн хоногт Замын цагдаагийн газарт 149 дуудлага ирсэн. Хүн гэмтсэн осол 4 гарч, нэг хүн нас барж, дөрвөн хүн гэмтсэн.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 35 жолоочийг саатуулсан байна.
Согтуугаар хөдөлгөөнд оролцсоноос хоёр осол гарчээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүрэг, Саппорагийн урд замд Nissan Pulsar маркийн 25-62 УБТ дугаартай автомашины жолооч Т нь явган зорчигч 25 настай О-г мөргөж гэмтээжээ. Явган зорчигч О нь согтуурсан үедээ хөдөлгөөнд оролцож байсан.
Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ