Хуш модны самар гаргахыг завдсан Хятад баригджээ

img

Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр зорчиж явсан БНХАУ-ын иргэн Тү Ей Гүр хуш модны 10 кг самар гаргах гэж байсныг дэд ахлагч Ц.Насанжаргал илрүүлж, Замын-Үүдийн хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Үүнээс гадна Замын-Үүд Эрээний чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр зорчиж явсан Ж.Нацагдорж, БНХАУ-ын иргэн Ян Ши Гуан нар тус бүртээ хуш модны 20 кг самар улсын хилээр нэвтрүүлэхээр завдаж байжээ. Энэ үйлдлийг хилийн 0108 дугаар ангийн хилчин шалгагч, дэслэгч Б.Баттүшиг илрүүлэн цагдаагийнханд хүлээлгэн өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ