Согтуу эмэгтэй 16 настай охиныг чулуугаар цохиж хөнөөжээ
Чингэлтэй дүүргийн Согоотын 67 дугаар гудамжинд хоёр эмэгтэй хүн хэвтэж байна гэсэн иргэдийн мэдээллийн дуудлагаар дүүргийн цагдаа нар очиж шалгасан байна.
Хэргийг шалгахад тус дүүрэгт оршин суух 25 настай эмэгтэй Ү 16 настай эмэгтэй Н-ийг чулуугаар цохин унагаан амийг нь егүүтгэсэн байжээ. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ