
“Автобус-1” компанийн Чингэлтэй-УБИС чиглэлийн 23-29 УБЧ дугаартай автобусны кондуктор өчигдөр өглөө ажлаа хийж яваад нас баржээ. Уг автобусны зорчигч “08.00 цаг өнгөрөөд Долоон буудлын автобусны буудал дээр ирэх үед кондуктор эмэгтэйн бие мууджээ. Удалгүй улам дордсон тул Хайлаастын 17 дугаар сургуулийн өмнөх буудал дээр түүнийг автобуснаас буулгаж, яаралтай тусламж дуудсан ч тусламж авч чадалгүй авч алджээ. Эх сурвалжуудын хэлж байгаагаар цусны даралт нь огцом нэмэгдсэнээс амь насаа алдаж алдсан байж болзошгүй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ