Сурагч охидоо оролдсон багшид 3.5 жил шоронд хорих ял төлөвлөв
Оросын Москва хотын нэгэн дунд сургуулийн багш 71 настай Аркадий Шибаев гэгчид сурагч охидоо оролдсоныхоо төлөө 3.5 жил шоронд хорих ял төлөвлөжээ. Тэрээр дугуй ширээний хичээл гэх мэт арга сэдэн сурагч охидтой ширээгээ ойртуулан суугаад ширээн доогуураа охидын хөл, эмзэг хэсэгт нь гараа хүргэхийн зэрэгцээ өөрийнхөө эрхтэнг бариулж зугаацдаг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Нэгэн сурагч охиныг тийнхүү оролдоход орилон ангиасаа гарч гүйснээр шар сэмжилсэн багшийн бузар хэргийн сэжүүр илэрч эхэлжээ. Эхэндээ сургуульдаа нэр хүндтэй бас группд байдаг багшийг тийм үйлдэл хийсэн гэдэгт итгэх хүн олдохгүй шахам байж. Харин нэг биш долоон охиныг тэгж оролдож байсан нь илэрсний дараа хавтаст хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Шибаевийг сурагч охидын эцэг эх нь хэрвээ шүүхээс ял авахгүй бол өөрийн гараар гэсгээх хүсэлтээ илэрхийлсэн ч одоогоор түүнд 3.5 жилийн ял төлөвлөөд байгаа ажээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ