
Митт Ромни ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжихгүй байгаагаа дахин илэрхийллээ. Тэрбээр зөвхөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд л гэрлэлт байж болно гэдэгт итгэдгээ хэлсэн байна.
АНУ-ын консерватив үзэлт Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни Христийн эрх чөлөө их сургуульд хэлсэн үгэндээ ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжихгүй байгаагаа дахин илэрхийлсэн юм. “Аливаа үндэстний соёл иргэншил гэдэг нь тэдний итгэл үнэмшил, үнэ цэнэ, амьдралын хэв маяг байдаг. Эдгээр тулгуур зарчмууд ардчилсан чөлөөт мэтгэлцээний гол сэдэв болдог.
Би зөвхөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд л гэрлэлт байж болно гэдэгт итгэдэг” хэмээн тэрбээр дурджээ. Цагаан ордны тэргүүн Барак Обама өнгөрсөн лхагва гаригт ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн мэдэгдэл гаргасны дараа Ромни энэ мэдэгдлээ хийсэн юм. Обама Өнгөрсөн лхагва гаригийг хүртэл ижил хүйстнүүд гэрлэж болох юм гэж мэдэгдэж байснаас илт дэмжсэн өнгө аяс илэрхийлээгүй байсан юм.
Обама “Бид цагийн зүүг эргүүлээгүй. Бидний хэн нэгэн бэлгийн чиг хандлагаасаа болж АНУ-ын армиас хөөгддөг байсан цаг үе рүүгэээ эргэж очихгүй. Бид бэлгийн сонирхол өөр ч бай бүх хүмүүс дуу хоолойгоо бусдад хүргэдэг АНУ-ыг цаашид цогцлоон хөгжүүлж байна. Бид бүхэнд өөрийнхөөрөө байх эрх байгаа. АНУ бол бүх иргэддээ тэгш ханддаг орон” гэсэн юм.
Хамгийн сүүлд гаргасан судалгаагаар нийт Америкуудын 39 хувь нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн эсвэл байж болох юм гэсэн бол 27 хувь нь ижил хүйстнүүдийн эрх ашгийг хамгаалсан холбоо байгууллагууд болон тэдний гэрлэлтийг эсэргүүцсэн байна.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ