Төрийн банкны хамт олон цусаа хандивлахыг уриалж байна
Цус сэлбэлтийн судлалын үндэсний төв нь Улаанбаатар хотын Улсын болон хувийн эмнэлгүүдэд цус хүргэдэг цорын ганц байгууллага билээ. Тэгвэл 2019 оны 03-р сарын 29-ны өдөр Төрийн банк нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа хандивлан, Амьдрал бэлэглэе” өдөрлөгийг ажилтнуудынхаа дунд амжилттай зохион байгууллаа.


















