“Ард Кредит ББСБ”-д 7.3 тэрбум төгрөгийн захиалга иржээ
Монголын хөрөнгийн биржийн 2019 оны хоёр дахь IPO болох “Ард Кредит ББСБ” хувьцаат компани нь нийт хувьцааны 25 хувь буюу 70,000,000 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийт санал болгосон. Ингэснээр анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг энэ оны хоёрдугаар сарын 18-ны өдрөөс энэ сарын 1-ний өдрийн 17:00 цаг хүртэл авч дууссан байна.


















