У.ХҮРЭЛСҮХ ард түмний бус албан тушаалын төлөө ТЭМЦЭГЧ үү
Эрх баригчид татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг ЖДҮХС болон бусад сангуудаас өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа тэрбум тэрбумаар нь мөнгө хуваарилж олон нийтийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэсэн энэ өдрүүдэд нуруундаа гэмтэл авсан гэх МАН-ын дарга У.Хүрэлсүх Засгийн газраа цээжээрээ хамгаалан, огцруулахын эсрэг гудамжны тэмцэл хийх нь гэсэн бор шувуу нисэн бууж байна. Ер нь У.Хүрэлсүх төр, ард түмэнд бус албан тушаал, эрх мэдэлдээ аминаасаа илүү хайртай нэгэн аж.


















