Т.Түвшинтулга, Б.Бямбадорж, Н.Золбоо нар шигшээд шалгарав
ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж өндөрлөлөө. Манай улсаас таван бөх хүч үзсэнээс гурав нь алт, нэг нь хүрэл, нөгөө нь дагаж барилдахаар болов.



















