Entrepreneur-2023: МИК оны онцлох Комплаенс, бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэгч шагнал хүртлээ
Монголын ипотекийн корпораци нь Оны онцлох Комплаенс, бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэгч Энтрепренер шагналыг хүртэж, анх удаа хүрэл Меркури цомын эзэн боллоо.
Монголын ипотекийн корпораци нь Оны онцлох Комплаенс, бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэгч Энтрепренер шагналыг хүртэж, анх удаа хүрэл Меркури цомын эзэн боллоо.
ХАМАС 10 дугаар сарын долооны өдөр Израил руу халдан 1400 орчим хүнийг хөнөөсний дээр 240 гаруй хүнийг барьцаалсан юм. Улмаар хоёр талын дайн эхлээд сар гаруй хугацаа өнгөрсний дараа сөргөлдөгч талууд хэлэлцээ хийж, найм хоногийн хугацаанд гал зогсоон, 100 гаруй хүнийг барьцаанаас суллаж байлаа. Үлдсэн хүмүүсийг хэрхэн суллах талаар талууд хараахан тохиролцоогүй, үүний зэрэгцээ Израилын армийн цохилтын улмаас олзны хүмүүс амиа алдаж байгаа гэж ХАМАС мэдэгдэж байв.
Голомт банкнаас шинэ үеийн бүтээгч залуучуудад зориулан гаргасан “SEE THE FUTURE”уриатай Si карт хэрэглээнд нэвтрээд аль хэдийнээ 2 жилийн хугацаа өнгөрчээ.
Монголын хөгжимчин, дуучдын нэр жазз ертөнцөд дуулдах болсон нь саяхнаас. Тэр дунд нэгэн бүсгүйн нэр тод дуудагдаж яваа нь Энжи буюу Эрхэмбаярын Энхжаргал юм. Тэрбээр Монголын суут хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа агсны найман дууг багтаан, Германы алдарт “Enja Records” лэйблээс гаргасан “Mongolian Song” цомгоо 2017 онд олны хүртээл болгосон юм.
Украин олон жилийн туршид Оросын Үнэн алдартны сүмийн хуанлиар Зул сарын баярыг нэгдүгээр сарын долооны өдөр тэмдэглэсээр ирсэн. Харин өнгөрсөн онд ОХУ Украин руу халдсаны дараа Украины эрх баригчид сүмд мөрдөгдөх хуанлийг өөрчилж, Шинэ Юлианы хуанлиар 12 дугаар сарын 25-ны өдөр, европчуудын адилаар Зул сарын баярыг тэмдэглэхээр болсон юм.
Бүх нийтийн амралтын өдрүүдэд үйлчилдэггүй дугаарын хязгаалалт энэ сарын 29-ны нийтийн амралтын өдөр үйлчлэх юм байна.
Олещукийн мэдэгдсэнээр, Оросын сөнөөгч онгоцуудыг пуужингаар устгасан бөгөөд харин нисгэгчид нь хэрхсэн тухай мэдээлэл одоогоор гараагүй байна. Түүнчлэн Оросын тал энэ мэдээллийг батлаагүй байгаа юм.
Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн гэр хорооллын доод чиглэлийн өргөн гудамжинд нэг километр хатуу хучилттай автозам тавьжээ.
Италийн сүйт бүсгүй, сүйт залуу хоёр нэг өдөр, нэгнээсээ 40 километр зайд хоёр өөр онгоцны осолд орсон ч азаар амьд үлджээ. Энэ талаарх Daily Mail сонин мэдээлжээ.
Дуудлага худалдаагаар хоёр сая рублийн үнэ хүрсэн нэрийн хуудсыг Путин Ленинградын (одоогийн Санкт-Петербург) ардын депутатуудын хотын зөвлөлийн даргын Олон улсын харилцааны зөвлөх байх үедээ ашиглаж байжээ. Мөн энэ нэрийн хуудсан дээр тэрээр өөрийн гараар утасныхаа дугаарыг бичсэн байдаг аж.
Сонгогчдын дунд хийсэн судалгаанаас харахад Байден дахин сонгогдох магадлал улам бүр багассаар байна гэж Фокс ньюс агентлаг цохон тэмдэглэсэн байна. Мөн энэ агентлаг 2023 оны бүтэлгүй улс төрчдийн жагсаалтад энэ оны 10 дугаар сард огцорсон, Төлөөлөгчдийн танхимын дарга асан Кевин Маккарти, луйврын хэрэгт буруутгагдсан Конгрессын гишүүн Жорж Сантос, Виржиния мужийн захирагч Гленн Янгкин нарыг багтаажээ.
Монголын допингийн эсрэг үндэсний төв Олон улсын допингийн эсрэг байгууллагын үүрэг шаардлагыг биелүүлээгүйн улмаас Монгол Улс олимпын наадамд цагаан тугийн дор оролцох эрсдэлтэй тулгараад байсан.
Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг хоёр дахь жилдээ авлаа
Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар гурил” ХХК-ийн гурилын үйлдвэрийн агуулах шатжээ.
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
ХАМАС Израил руу 10 дугаар сарын долооны өдөр халдсаны улмаас Израил, ХАМАС-ын хооронд дайн дэгдсэнээс хойш Израилын тал Газын зурваст агаар болон хуурай замаар цохилт өгч, алан хядагчдыг устгах зорилготой гэгддэг ч энгийн иргэд олноор цугласан дүрвэгчдийн хуаранд удаа дараа цохилт өгсөөр байгаа юм.
Хавьер Милей Ерөнхийлөгч болохоосоо ч өмнө төсвийн зардлыг танана хэмээн мэдэгдэж байсан. Тиймдээ ч төрийн албан хаагчдын тоог цомхотгох дээрх ажлыг хийсний дээр яам болгон байгаа гэрээнүүдийг бүгдийг шалгахаар болжээ.
Сүүлийн үед Америкийн Нью-Йорк хотын нүх сүв бүрт харх үүрлэж, энэ хотын эрх баригчид хортон мэрэгчтэй тэмцэх олон арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй байгаа талаарх мэдээлэл гарч байлаа. Улмаар харх хэт ихээр үржсэн нь энэ хотынхон өөр хотууд руу нүүх шалтгаан болжээ.
Сонгууль бүрийн өмнө Эрдэнэс Тавантолгой ХК-иар туг тахиж, 1072 гэх үхмэл эрхийн бичгээр шоу хийдгээ МАН энэ удаа ч орхисонгүй. Засгийн газар нь бүх иргэнд эзэмшүүлнэ хэмээн шоудаж, он гаргаад ногдол ашиг тараах нэрээр сонгуулийн авлигаа цацах нь тодорхой болж байна. 1072-ын ногдол ашиг гэж сая хүрэхгүй төгрөг иргэдийн данс руу хийж, шилний цаанаас чихэр долоолгодог үлгэр ирэх сонгуулиар ч үргэлжлэх нь.