Метро барьж байгуулахад 333 тэрбумыг төлөвлөжээ
Метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд энэ оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг 333.0 тэрбум төгрөгөөр ,тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд 54.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.


















