Иргэд, ААН-д учирсан хохирлын дүнг өнөөдөр гаргана
Өнгөрсөн шөнийн галын ослын улмаас Онцгой байдлын 3 алба хаагч амь насаа алдаж, 11 том хүн, 3 хүүхэд эмнэлгийн яаралтай тусламж авч, “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” интэрнэйшнл сургууль болон “Санни таун” хотхоны 830 дугаар байр, нийт 30 автомашин өртсөн тухай мэдээллийг албаныхан өгч байна.















