"Нийслэлийн лабораторийн тоног, төхөөрөмжийг шинэчлэхэд хоёр тэрбум төгрөг шаардлагатай"
Д.Эрдэнэтуяа: 2013 оноос хойш тоног төхөөрөмжийн дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс ажлын орчин, барилгын бүтээц, тоног төхөөрөмж нь муудсан. Лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж шинжилгээний орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангахад багадаа хоёр тэрбум төгрөг төсвийн зардал шаардлагатай байна. Мөн химич, микробиологич зэрэг боловсон хүчин бэлтгэх нь ховордсон.



















