АТГ: Гашуунсухайт боомтоор гарсан 11 мянган тээврийн хэрэгслийн мэдээллийг устгасан байна
Ажлын хэсэг Гашуунсухайтын боомтоор улсын хил нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг хянан шалгаж байна. Одоогийн байдлаар 11 000 тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мэдээлж байна.


















