Хашлага мөргөж, гүүрнээс унасан машины жолооч нас баржээ
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн “Төв гүүр” гэдэг газар ачааны автомашин гүүрэн дээрээс хашлага мөргөн унаж, жолооч нь нас баржээ. Энэ тухай дуудлага өчигдөр /2022.12.08/ 11:56 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.



















