Дээд шүүх Хөгжлийн банкны нэхэмжлэлийг хангаж, “Зэст өндөр” ХХК 12 тэрбумын зээлээ төлөхөөр боллоо
Нэхэмжлэгч “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Зэст өндөр” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 12,253,379,260 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.














