Б.Ганбат: 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах асуудлыг түр хойшлуулсан
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.10.10/ хуралдаан 09 цаг 25 минутад гишүүдийн ирц 52.9 хувьд хүрснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай“ Монгол Улсын Их Хурлын 2023 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.



















