Дарь-Эхийн замыг нээх хугацаа хойшлогджээ
Зам засварын ажлыг энэ сарын 10-ны өдөр гүйцэтгэж дуусгах ёстой байсан. Гэвч ажлын явцад хөрс солих шаардлагатай болсон тул төлөвлөсөн хугацаандаа зам нээх боломжгүй болжээ.
Зам засварын ажлыг энэ сарын 10-ны өдөр гүйцэтгэж дуусгах ёстой байсан. Гэвч ажлын явцад хөрс солих шаардлагатай болсон тул төлөвлөсөн хугацаандаа зам нээх боломжгүй болжээ.
Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор 95 сургууль цэцэрлэгийн засварын саналыг БСШУСЯ-д хүргүүлсэн бөгөөд энэ өвөл 14 цэцэрлэг сургууль зайлшгүй засварыг хийх шаардлага гарсан гэж үзэн 718 сая төгрөгийн өртөг бүхий засварыг хийхээр санал гарчээ.
Өнөөдөр хуваарийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 261 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамнаас жил бүр олгодог Чевнингийн тэтгэлэгт Монгол Улсаас 2020 онд 7 оюутан хамрагдана. Санхүүгийн нөхцөлөөс хамаарч оюутны тоог нэмэгдүүлэх талаар талууд санал солилцов.
Тус журам батлагдсанаар гэр бүлийн хүнээ даган хилийн салбарт ариун цэврийн зааварлагч, зочид буудлын эрхлэгч, цэргийн гал тогооны дарга, ахлах тогооч зэрэг албан тушаалд ажиллаж байгаа үйлчилгээний ажилчдад гэрээт ахлагч болох боломжийг бүрдүүлж өгсөн юм. Ингэснээр тэдгээр иргэд цэргийн алба хаагчийн адил цалингийн нэмэгдэл, ахуй хангамжаар хангагдах нөхцөл бүрдэж байна.
Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн мэдээллээр Монгол орны бэлчээрийн усан хангамжид хийсэн судалгааны тайлангаас үзэхэд усаар хангагдаагүй 58 сая га /52 хувь/ бэлчээр байна. Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн хувьд бэлчээрийн 30-50 хувь нь усаар хангагдсан ерөнхий дүгнэлт гарчээ. Түүнчлэн тус яамнаас Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж, хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих зэрэг арга хэмжээг авч хамтран ажиллахыг Засаг дарга нарт зөвлөмж болголоо.
Монголчууд эртнээс морь, үхэр, тэмээн тэрэг байгальд ул мөр үлдээдэггүй хөсгөөр нүүдэллэж ирсэн тул хөрсний эндэгдэл үүсдэггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд хүчирхэг техник хэрэгслээр зорчих хөдөлгөөн нэмэгдэж дөрвөн дугуйтын улмаас шинээр замууд нэмэгдэх болсон нь хөрс судлаачдын санааг зовоох болжээ.
“Эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг гурван Эм эмнэлгийн хэрэгсэл болон эм ханган нийлүүлэх байгууллагад хяналт шалгалт хийжээ.
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны эхний ээлжийн 3.3 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын явцыг шалгалаа.
Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, цагдаагийн гуравдугаар хэлтэс, мал эмнэлгийн тасагтай хамтран 23, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд зөвшөөрөлгүй суурьшсан малчин 3 өрхийн 56 толгой үхрийг хориглосон бүсээс албадан гаргасан байна.
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр НҮБ-ын шилжилт хөдөлгөөний мэргэшсэн байгууллага Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын төлөөллүүдтэй уулзлаа.
Аймгийн хэмжээнд 7248 малчин өрхтэй үүнд 12241 малчин мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Аймгийн нийт хүн амын 26.4 хувийг малчид эзэлж байна. Нийт малчдын 42.6 хувь буюу 5210 эмэгтэй, 57.4 хувь буюу 7031 эрэгтэй байна. Малчдыг насны бүлгээр авч үзвэл 30 хувь нь 15-34 нас, 58 хувь нь 35-59 нас, 12 хувь нь 60-аас дээш насны тэтгэврийн хүмүүс байна.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 7. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 19. Сугар гараг. Могойг хүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.
Цахилгааны ил задгай утас хүүхдийн аминд хүрсэн золгүй тохиолдол 2018 онд гарсан. Хэргийг эргэн сануулбал эмийн сангийн төмөр хаалганд тогтоосон байсан богино холбоо үүссэн цахилгааны ил задгай байршуулсан утсанд 10 настай хүүхэд санамсаргүй байдлаар хүрч, цахилгаанд цохиулан амь насаа алдсан юм. Тэгвэл цахилгааны ил задгай утаснуудад мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрхэн хяналт шалгалт тавьж ажиллаж буй талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Найрамдалтай ярилцлаа.
Онцгой байдлын албаны хэмжээнд 2020 онд дэвшүүлсэн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх зорилт”-ыг хэрэгжүүлэн ISO 45001:2018, эрсдэлийн менежментийн ISO 31000:2010, нийгмийн хариуцлагын ISO 26000:2010 стандартуудыг нэвтрүүлээд байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Зулзагын гол хүүхдийн зуслангийн 4-р ээлжинд 182 хүүхэд амарч байгаа билээ. Эдгээр амрагч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалахаар аймгийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Гэрэлчулуун үүрэг гүйцэтгэж байна.
2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй болсныг мэдэгдэж байна.