Үзэсгэлэн худалдаа болно
2012-05-17

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарыг сурталчлах тайлан үзэсгэлэнг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч компаниуд урамшуулалт худалдаа зарлах аж. Мөн хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр 2008-2012 онд хийж хэрэгжүүлсэн ажил, салбарт гарсан хууль  эрх зүйн талаарх мэдээллүүд, дэвшилтэт технологи, техник тоног төхөөрөмжийг танилцуулах юм.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин