Монголд загасны аж ахуй байгуулах санал тавьжээ
2011-10-19

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Жак Диүфтэй Ром хот дахь Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Ж.Диүф Монгол Улсад айлчилсан тухайгаа дурсаад монгол орон онцгой сэтгэгдэл үлдээсэн гэлээ. Тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлал амжилттай болж байгаад баяр хүргэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу талархаад өнгөрсөн хугацаанд Монгол Улс,  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтын ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж ирснийг онцлон тэмдэглэлээ. Ерөнхийлөгч “Дэлхийн хэмжээнд хүнсний нөөцийн асуудал ихээхэн анхаарал татаж байна. Бид хүнсний тусламж авдаг улс орноос хүнс экспортлогч улс орон болох бүрэн боломжтой. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, олон сая мал сүрэгтэй. Бид буудай, төмс хүнсний ногооныхоо хэрэгцээг 100 хувь өөрсдөө хангаж чадаж байна. Иймд НҮБ-ын ХХААБ-ын дэмжлэгтэйгээр Ази, Номхон далайн бүс нутаг дахь буудай, малын гаралтай бүтээгдэхүүний нөөц, загвар бааз улс орон болох хүсэлтэй байна. НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн дараагийн ээлжит хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтэй байна. Хурлыг зохион байгуулах нь манай орны хөдөө аж ахуйн салбарын онцлог, хүнсний нөөц, энэ чиглэлийн хамтын ажиллагааг таниулах өргөн ач холбогдолтой гэж бодож байна.   Өнөөдөр дэлхий даяар хүнсний хомсдолын асуудлаа шийдэх нэг арга хэлбэр нь загасны аж ахуй эрхлэх явдал болж байна. Монгол бол цэвэр цэнгэг усны асар их нөөцтэй улс. Тиймээс монголд загасны аж ахуй байгуулах асуудлаар хамтран ажиллая” гэж ярилаа. Ноён Ж.Дүиф Еөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргаж байгаа  ажил хэрэгч санаачилгуудыг дэмжиж байгаагаа хэлж, ярилцсан асуудлуудыг тус бүрт нь судалж үзэхээр болов.  “Манай байгууллага ирэх дөрвөн жилийн ажлын төлөвлөгөөгөө гаргаж байна. Бидний өнгөрсөн хугацааны үр дүнтэй хамтын ажиллагаа цаашдын хамтын ажиллагааны хөрс суурийг бий болгосон.Таны хэлсэнчлэн загасны аж ахуйг Монголд хөгжүүлэх нь туйлын чухал . Мөн бүс нутгийн хурлыг Улаанбаатарт зохион байгуулах асуудлыг бид ярилцах болно” гэв. НҮБ-ын ХХАА-н байгууллага нь 1974 оноос хойш нийт 9 сая ам долларын өртөг бүхий төсөл хөтөлбөрийг хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн байна.
Shuud.mn
Сонин хачин
Ene teneg hariin tolgoid tiim um bna daa.
2012-04-24
Õóöâàà .Õààíà ÿâñàí ãàçðàà çààâàë õîøãèðóóëäàã ýíý çàí íü á¿¿ð äàäñàí àðàíøèí íü áîë÷èõîæ.Äóëìàà ãýäýã õ¿í õî¸ð íèéãýì äàìíóóëààä çàãàñ ¿ðæ¿¿ëýõ ãýæ ç¿òãýæ ÿâíà. Õ¿¿ íü áàÿð ãýäýã àâèëãà÷.Äóëìàà ãóàéãààñ ýõëýýä àñóóãàà÷ ìàëàà. Óäàõã¿é ìîíãîëä õàëèì ¿ðæ¿¿ëüå ãýæ áàëàéòàõ íü ë äýý.
2011-10-19
Mongolchuud zagas neg ikh ideed baidaggui ard tumen,uund orvol nuur tsoorom oo sergeeh ajil hiisen n deer bailgui ,tegvel tertee tergui zagasaar byalhana
2011-10-19