Олимпд оролцох тамирчдад 10 сая төгрөг гардууллаа
2012-06-26

Цагдаагийн ерөнхий газраас  Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Лондон хотноо болох олимпийн наадамд оролцох  тамирчдаа өнөөдөр хүлээн авч уулзан  хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээний үеэр олимпийн наадамд оролцох цагдаагийн байгууллагын тамирчин  хөнгөн атлетикийн марафоны төрөлд эрх авсан МУ-ын гавьяат тамирчин, цагдаагийн ахмад Б.Сэр-Од, ОУХМ ахлагч Л.Отгонбаяр, жудо бөхийн төрөлд МУ-ын гавьяат тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч М.Бундмаа, ахмад С.Мияарагчаа, чөлөөт бөхийн төрөлд МУ-ын гавьяат тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа, дэслэгч О.Бурмаа, боксын төрөлд ОУХМ, цагдаагийн дэслэгч Б.Түвшинбат, сонсогч МУ-ын гавьяат тамирчин Н.Төгсцогт нарт Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тус бүр 10 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж, дурсгалын зүйл гардууллаа. Уг арга хэмжээнд  тус газрын дарга хошууч генерал Д.Сандаг-Очир  олимпийн наадамд оролцох тамирчдад баяр хүргэж амжилт хүсэн Монгол Улсынхаа  төрийн далбааг Лондонгийн тэнгэрт мандуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Н.Түвшин
Shuud.mn
Сонин хачин