Саналын хуудас бөглөхдөө цаг алдаж байна
2012-06-28

Нийслэлийн Баянзүрх дүүргийн УИХ болон НИТХ-ын 22 дугаар тойргийн 42 дугаар хэсгийн хороонд 2884 сонгогч бүртгэгдсэнээс өглөөний 09.00 цагийн байдлаар 304 хүн саналаа өгсөн байна.  Харин зөөврийн хайрцгаар 21 хүн санал өгчээ. Энэ хэсгийн хороонд 11 ажилтан ажиллаж, одоогоор ямар нэгэн зөрчил, дутагдал гараагүй  байна. Хэсгийн хорооны дарга, сонгогч саналын хуудас бөглөх зааврыг сайн мэдэхгүйгээс багагүй цаг зарцуулах шаардлага тулгарч байна. Санал тоолох автомат машины хувьд  ямар нэгэн хүлээлт үүсгэхгүйгээр ажиллаж байгаа гэв. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин