Цагдаагийн алба хаагчид 24 цагаар ажиллаж байна
2012-06-28

Энэ сарын 23-наас эхлэн цагдаагийн байгууллагаас сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал гаргахаас сэргийлж хамгаалалт гаргаад байсан. Мөн сонгуулийн хэсгийн байрыг өндөржүүлсэн хамгаалалтад авсан юм. Харин сонгуулийн үеэр  359 хэсгийн хороонд 800, орон нутагт 1548 хэсгийн хороонд 1870, улсын хэмжээнд нийт 1907 санал авах байранд 2370 цагдаагийн  алба хаагч 24 цагаар томилогдон ажиллаж байна. Одоогийн байдлаар сонгуулийн санал хураах үйл явцад ямар нэгэн хэв журмын ноцтой зөрчил гараагүй  хэмээн ЦЕГ-аас мэдээлж байна. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин