Монгол инженерүүд шинэ технологи бүтээжээ
2012-07-01

Хотын гэр хороолол болон зуслангийн айлуудын тулгамдсан асуудлын нэг нь бохир байдаг. Тэгвэл энэ асуудлыг  шийдэх шинэ технологийг монгол инженерүүд бүтээжээ. Монгол хүний ур чадвар, урт хугацааны судалгаа, туршилтын үр дүнд бүтээсэн “Өрхийн бохирын систем”-ийг бодит хэрэгцээнд тулгуурлан нэвтрүүлж байгаа аж. Шинэ бүтээгдэхүүнийг гэр хороолол, зуслангийн  айл өрх, төвийн бохир, цэвэр усны шугаманд холбогдоогүй албан байгууллагууд хэрэглээндээ нэвтрүүлснээр цэвэр орчныг бүрдүүлэхээс гадна бохир усаа 80 хувь хүртэл цэвэршүүлээд дахин ашиглах боломжтой юм. Зуны аагим халуун өдрүүдэд зуслангийн айлуудын зэрэгцүүлээд барьсан ил задгай жорлонгийн эвгүй үнэр ойр орчимд нь их тархдаг. Харин “Өрхийн бохирын систем”-ийг хэрэглээндээ нэвтрүүлснээр энэ асуудлаа шийдэхээс гадна зундаа цэвэр агаарт сайхан амарч, ажиллах боломжтой болно. Түүнчлэн шинэ технологийг жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой бөгөөд  өвөлдөө хөлдөж хагарахгүй, зундаа эвгүй үнэр гаргахгүй  гэдгийг зохион бүтээгч инженерүүд ам бардам хэлж байна. “Өрхийн бохирын систем”-ийг иргэдэд танилцуулах  “Бохир ус ч гэсэн чандмань эрдэнэ” уриатай нээлтийн ажиллагаа энэ долоо хоногт баруун дөрвөн замд байрлах Рокмон төвийн /АТМОР компанийн/ гаднах талбайд, мөн Долоон буудал, Амгалангийн автобусны эцсийн буудал дээр болно. Нээлтийн ажиллагааны үеэр шинэ технологийг танилцуулахаас гадна өдөр бүр сугалаат худалдаа зохион байгуулж, олон азтанг шалгаруулах аж. У.Жигүүр      
Shuud.mn
Сонин хачин
fghjh:
Атмор аймаар үнэтэй юм байна лээ гэр хорооллынхон 3 4 саяаар бохир дулаанаа шийдэж чадахгүй ш дээ.
2013-01-11
Баяр хүргэе.Харин цэвэрлэгдсэн усаа тухайн айл өөрөө хэрэглэх нь зүйтэй. Тэхгүй бол Монголчууд цэвдэг сэтгэлтэй учраас " нийтийн" юм руу бохироо л нийүүлэнэ шүү. Совесть гэдэг Монголчуудад бага төлөвшсөнд л хамаг учир нь байгаа
2012-07-19
mari:
atmor hodoo selenged ene tohooromjoo surtalchildaa ih heregtei bna
2012-07-09