Сонгогчийг хахуульдсан нэр дэвшигчийг жагсаалтаас хасна
2024-05-07

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал буюу 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг дуустал аливаа этгээд сонгогчдын санал татах зорилгоор явуулахыг хориглосон дараах үйлдэл, үйл ажиллагааг тодорхойлон хуульчилсан. Тухайлбал:

 

 

– мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;

 

– нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;

 

– сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

 

– ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;

 

– хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;

 

– сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

 

– хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх;

 

– тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгөх, зарлах.

 

-Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар улс төрийн намаас зөвхөн гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулсан сургалт, уулзалтыг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамааруулахгүй байхаар хуульчилсан.

 

Иймд улс төрийн намаас хуулиар хориглоогүй арга хэлбэрээр зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд зөвхөн тухайн намын гишүүдийг оролцуулах шаардлагатай.

 

Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг хуулийн дагуу, нээлттэй ил тод, иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч зохион байгуулалтын арга хэмжээ авч дээрх төрлийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зөрчил гаргуулахгүй байх, гарсан зөрчлийг шуурхай шийдвэрлэх асуудлаар бүх шатны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

 

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан дээрх зөрчил гаргасан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 33 дугаар зүйлийн 33.1.7, 75.2-т зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах, нэр дэвшигчийг бүртгэсний дараа зөрчил гарсан нь тогтоогдсон тохиолдолд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болохыг анхаарна уу.

 

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Shuud.mn
Сонин хачин
Good:
BE CAREFUL of crypto platforms promising huge returns. They lure people into fake programs. I lost 198,450 USD last year. While researching on how to recover my funds, I came across several recommendations on the Bitcoin Abuse Forum about HACKERSTEVE. I contacted him via his email and he helped me recover all my funds. If you’ve also been a victim of financial scams, don’t hesitate to get in touch with him. Email: hackersteve911@gmail.com Site: https://hackersteve.great-site.net
2024-05-10
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-07
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-05-07
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-05-07
989898:
Эрх баригч нам буюу МАН-гаруудаас тийм үйлдэл гаргасан этгээдүүдэд хариуцлага тооцон хасаж яг чадах уу. Энэ л сонин байна. Эсрэг хүчнийхээ хүнийг бол дуун дээр хасна. Тараагаагүй байсан ч МАН-ГАРУУД лалрууд хасаж чадна. Ичихгүй, улайхгүй.
2024-05-07
зочин:
монгол хууль үйлчилэхгүй одоо л сурталчилгаа нь эхлээд тараагаад л байгаа ш дээ нүдэн дээр нь
2024-05-07