Apple Samsung-ийн талаар зар тараах ёстой боллоо
2012-07-19

Samsung-ийн  Galaxy Tab таблет iPad-ийн загварыг хуулбарласан хэргээр зарга үүсгэж, Америкт уг бүтээгдэхүүнийг худалдаалах эрхгүй болгох гомдлыг Apple компани гаргаад байсан ч заргаа алдсан байна. Мөн шүүгч Apple өөрийн сайтан дээр “Samsung компани iPad-ийн загварыг хуулбарлаагүй” гэсэн зарыг зургаан сарын турш байрлуулах шийдвэрийг гаргажээ. Тухайн зард шүүхийн хэргийг ишлэн оруулж, гол нь Samsung-ийн таблет тэдний бүтээгдэхүүнийг дуурайсан гэсэн буруу ойлголтыг засах ёстой юм. Apple энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин