С.Болд-Эрдэнэ түүхэн сэдэвтэй кино хийхийг мөрөөддөг
2012-09-11

УДЭТ-ын урдаа барьдаг жүжигчдийн нэг болох Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ сүүлийн үед “Гэгээн Муза” наадмын шагналыг хамж буй. Аавынхаа ангид оюутан болж ороод чамгүй их авьяасыг нь өвлөж авсан жүжигчин залуу “Драмын дөрвөл” гэх хамтлагт хүртэл дуулдаг гэж байгаа. Кино, жүжгийн урилгад дарагдах дөхсөн авьяаслаг залуу маань өөрийгөө тоож, элдвээр магтаад байдаггүй ч, чамгүй их хөдөлмөрийнхөө ачаар санхүүгийн хувьд биеэ даасан гэж бардам хэлдэг юм билээ. Харин түүний сэтгэлд түүхэн сэдэвтэй кино хийх мөрөөдөл байдаг бөгөөд хөрөнгө мөнгөнийхөө асуудлыг шийдчихвэл уран бүтээлчдээ ядах юмгүй олж чадна гэжээ. Тиймээс түүхэн сэдэвтэй киноны гол дүрд тоглох санал хүсэлтийг хүлээж авахыг тэгтлээ яарахгүй байгаа бөгөөд өөрөө бие дааж кино найруулахаар шийдсэн тул Н.Наранбаатар найзаасаа зөвлөгөө авч эхэлсэн гэнэ лээ.   Р.Есүй
Shuud.mn
Сонин хачин
Hashimoto:
Sain jujigleh l heregtei ur chadwar muu bol togloh ch hereggui sh de ehleed setgeld hurtel jujiglej sur!
2013-05-03
Bi ene zaluugiin fan ni baina. kino hiivel handiv ugnuu. Amjilt.
2012-09-11