800 мянган мод тарих ажлыг эхлүүлсэн байна
2012-10-02

Төв аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутаг Туул голын эх орчмын Арбулаг гэдэг газарт 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчны бодлогын зөвлөх Э.Зоригт болон бусад албаны хүмүүсийн хамт мод тарих, ойжуулах ажлыг зохион байгууллаа. Уг ажлыг “Их уст Туул” ТББ болон “Трий глобал” ХХК-иуд хамтран ажиллаж, “Мон полимент”, “Ньюком” зэрэг хувийн хэвшлийн компанийн удирдлагууд болон нийт албан хаагч идэвх санаачилгатай хамтран оролцож, Туул голын эхийг нөхөн сэргээх ойжуулах үйлсэд нэгдлээ. Тэр үеийн Улаанбаатар хотын барилгажилт, бүтээн байгуулалт, түлшний хэрэгцээг хангах зорилгоор мод бэлтгэх ажлын үр дагавраар Туул голын урсгал муудаж, тасрах үзэгдэл сүүлийн жилүүдэд ажиглагдаж байна. Нэн тэргүүнд зайлшгүй ойжуулах шаардлагатай 800 орчим га талбай Туул голын эх орчимд байгаа гэсэн судалгааг гаргасан байна. Үүнээс 230 га талбайг 2012 оны намар ойжуулах зорилт тавин ажиллаж байна. Иймд нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг Туул голын эхийг нөхөн сэргээх, ирээдүй хойч үедээ ногоон орчин, улмаар цэнгэг ус, цэвэр агаар үлдээх, мод тарих ойжуулах ариун үйлсэд нэгдэн оролцохыг уриалж байна. Туул голын нийт урт 704 км, ус хураах талбай нь 49,840 км2, үүнээс Улаанбаатар хот хүртэлх ус хураах талбай нь 6300 м2 юм. Тус голын эх орчмоос анх 1920 оноос эхлэн Улаанбаатар хотын барилгажилтад зориулж модыг огтолж эхэлсэн бөгөөд 1950-аад оноос улам бүр ихэсч, сал урсгах боломжгүй болсон хойно ашиглалт зогссон байна.  
Shuud.mn
Сонин хачин
Harin tiim. Medeellin heregsleer sain surtalchillaach ee. Humuus ih ochno. Surtalchilgaa chini muu bn sh te.
2012-10-02
Ganaa:
Xaana ochij negdex ve? xentei yaaj xolboo barix ve?
2012-10-02