Ундны усны хомсдолд оржээ
2011-11-07

Тайландад болсон үерийн улмаас 506 хүн амь насаа алджээ. Тус улсын нийслэл Бангкок хотод байдал улам муудаж  хүнс, ундны усны хомсдолд орж байна. Тус улсын хойд нутгаас ирж байгаа ус нийслэл хотын тавны нэгийг живүүлж одоо төв хэсэг рүү ойртож байгаа аж. Тиймээс хамгаалах даланг бэхжүүлж хотын төв дэх усыг далай руу юүлж байгаа ч байдал дээрдэхгүй байгаа гэнэ. Одоогоор Бангкок хотод тээвэр болон аж үйлдвэр зогсонги байдалд орж 150 мянган хүн орох оронгүй болжээ.
Shuud.mn
Сонин хачин