"Элсний 13" цуврал 1
2013-02-28

Одоогоос 6 жилийн өмнө МАХН буюу одоогийн МАН-д  намыг шинэчлэх, дүрмийг өөрчлөх, удирдлагыг солих  бүлэг  “мэндэлж”  байлаа. Тэднийг   хэвлэлийнхэн “элсний 13”  хэмээн цоллож, кинонд гардаг шиг элсэн цөлд ангаж үхэх үү эсвэл  намаа шинэчлэн өөрчлөлтийг авчрах  уу  хэмээн бичдэг байв. Тус намын удирдлагууд, лидерүүд нь  шинэчлэл гэсэн үгэнд дургүй ,  атгасан гар шиг зангидмал хүчин, дотоод ардчилал сайтай нам хэмээн  өмгөөлдөг байлаа. Анх  2005 Ө.Энхтүвшин тэргүүтэй гишүүд жигүүр байгуулахад УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд байсан Ц.Нямдорж “Болдогсон бол дорбинкдчих юмсан” гээд шуугиан дэгдээж байсан удаатай. Үүний  дараагаар хоёр жил ч болоогүй байхад дахиад нэг шинэчлэл ярьсан бүлэг "мэндлэхээр" тухайн үеийн намын дарга, Ерөнхий сайд  байсан М.Энхболд тэргүүтэй удирдлагууд таатай хүлээж аваагүй. 2007 оны хавар  тухайн үеийн УИХ-ын гишүүн  Ц.Шаравдорж, Т.Очирхүү, Л.Пүрэвдорж нар  цуглаж, намын рейтинг тааруу байна, энэ чигээрээ орвол сонгуульд ялагдах нь, намын удирдлагууд үлбэгэр ажиллаж байна, тиймээс намдаа шинэчлэл хийе хэмээн санал нэгдсэн гэдэг. Тэгээд намынхаа удирдлагад өргөх бичиг бичихээр болж, дэмжигчдийн хүрээг тэлэхээр  “ангийнхныгаа” ухуулах болсон гэх юм билээ. Тэдний энэ санаачлагыг УИХ-ын гишүүн Л.Одончимэд,  Ц.Шаравдорж, Т.Ганди, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Д.Арвин, Д.Одбаяр, Р.Нямсүрэн, Ц.Мөнх-Оргил, А.Цанжид,Ч.Авдай нар дэмжиж 13- уулаа болжээ. Ингэж тэд элсний 13 хэмээх гуншинтай болсон түүхтэй. Тэд шаардлага тавьж, намын 25 дугаар их хурлыг зарлан хуралдуулж, бодлогын баримт бичгүүдийг шинэчлэн баталж,  намын даргыг өөрчлөв. Тухайн үед элсний 13-ынхан С.Баярыг намын дарга болгоход дэмжиж  харин  Ерөнхий сайдын суудалд М.Энхболдыг хэвээр үлдээхээр ярилцсан байжээ. Намын даргын албан тушаалыг салгаж, сонгууль дөхөж байхад намын дарга намынхаа  ажилд л анхаараг, засгийн ажилтай зууралдаад орхигдоод байна гэцгээсэн гэдэг. М.Энхболдын фракцынхан мөнгө ихтэй, дээрээс нь хөдөөнөөс ирсэн төлөөлөгч нарыг “урхидаж” байсан ч санал хураалт болоход С.Баяр олонхийн дэмжлэг авч намын дарга болов. Тэгээд тэр шөнө нь С.Баяр элсний 13-ынхантай уулзаж, сонгууль болох гэж байхад  мөнгө хэрэгтэй,  эрх мэдэлгүй, мөнгөгүй намын дарга сонгуульд намаа амжилтад хүргэхэд хэцүү, Ерөнхий сайдын суудалд ч суумаар байна, эрх мэдлийг авсан шиг авах хэрэгтэй хэмээн сэнхрүүлжээ. Тэд түүний үгэнд итгэсэн гэдэг. Тэгээд С.Баяр намын ч дарга, Ерөнхий сайд ч болов. Тэдний дэмжлэгийг авсан С.Баяр намаа задлахгүй гэсэн зорилгоор М.Энхболдтой , Ц.Нямдоржтой түнжин хагарахыг хүссэнгүй, М.Энхболдыг Шадар сайдын суудалд суулгаж хотын фракцынхныг холдож гүйхээргүй аргамжив. Намынхаа удирдах зөвлөлд шүүмжлэгчдийг  толгой дараалан түүж оруулаад бүгдийг дуугүй  болголоо. Нөгөө “элсний 13” эрх мэдэлд хүрэхэд нь гол хөшүүрэг болсон хэрэг. Ингэж л “элсний 13”  С.Баярын мэхэнд унаж, хүссэн тойрогтоо нэр дэвшиж, албан тушаалд баараггүй  гэсэн итгэл нь алдрав. Харин ч “Элсний 13” –аас урвамтгайг нь уургалж, тууштайг нь улстөрөөс шахаж, настайчуудыг нь чөлөөнд гаргасан билээ. “Элсний 13 “-д багтсан хүмүүс одоо хаана ажиллаж, юу бүтээж, хэрхэн ажиллаж амьдарч байгаа талаар  цувралаар хүргэх болно. Д.Доржпагма
Shuud.mn
Сонин хачин
Baabariin neg niitlel bsn shd yu gelee, Odoo ch yanz buriin l yum hiij bgaa suragtai, zarim n ch elchingeer yavaad gadaadad hun gargadag bolson duuldsan, zarim n bur Ih surguuli baiguulsan bnlee, ter baitugai tend n "Oyutan" surdag gesn shuu
2013-02-28
gytsaaa chii hulsuniii bicheech mini
2013-02-28
MAN hurdan sonog.Avilga avsan pizdanuunuudiin horongii ni huraaj gadagsh garah erhii ni hasaj jiriin irgediin adil ajil hiilgie.ene sanal demjigdeh baih gedegt itgej baina.
2013-02-28
bold:
mash zuv bichlee.mongol orniig iim bolohod MAN gol uureg guitsetgesen shuu dee.
2013-02-28
gjk:
Энхтүвшин дарга захидлаа их хожуу бичиж байна. Ерөнхийдөө мохоо цаг үеэ мэдрээгүй үнэхээр МАН-ыг шинэчилж монголоо аваръя гэсэн намын дарга биш байна. Энэ захидал олон түмэнд хандсан юм бол, тэдний дэмжлэгийг авах санаатай юм бол одоо монгол орон ямар болчихоод байгааг (МАН, АН монголыг ямар болгосныг) зоригтой дүгнэж хэлэх хэрэгтэй. Дүгнэлт сул өлбөгөр нөгөө улигт хэдэн мөлгөр үг байна. Хорьхон жилд монголчуудын 60 хувь нь ажилгүй гуйлгачин болж, газар нутгийнхаа 70 хувийг харийнханд леценз нэрээр өөрсдөө өгчихөөд авч чадахгүй, хамаг баялгаа үнэгүй тонуулж, монгол орон арчаагаа алдан хүн ард нь эх орондоо амьдрах аргагүй болж дэлхийгээр нэг цагаачлан боолын хөдөлмөр хийж гэдсээ тэжээж амиа зогоож байгааг. Эх орондоо байгаа ч маргаашдаа итгэх итгэлгүй, эрчүүдийн тал нь шахуу архинд мансуурч, төрд зүтгэсэн хэд нь дөнгөө ядан голоо зогоох төдийхөн цалин харж төрийн боол болж цаггүй зүтгэж буйг, сонгууль нэрээр төрийн эрхийг хоёр нам ээлжлэн авч хэдхэн олигархи улсын төсвөөр хөрөнгөждөг болсныг, харийн бодлого-харь хүний үг монгол хүний үгнээс үнэтэй болж харь хүн монголын эзэн болж хойморт залрахад монгол хүн хог шороо шиг үнэгүй болсныг хэлсэнгүй. Энэ талаар Энхтүвшин ерөөсөө дуугарсангүй. Харийнхан бүх салбарт нь сайхан амлаж худлаа ярин мөнгө хахуулиар хүч түрэн сууж бодлогоо тулган хэрэгжүүлж төсөл, хөтөлбөр, тусламж нэрээр бараг байгууллага болгонд гадны тусгай албад ажиллан зааварчилж монголчуудыг хооронд нь хагаралдуулан алалцуулж байгааг, одоо бүр давраад улсын төсөвт нь шахааны ажлаа ловидон батлуулж монголчуудын хийх ёстой ажил, ард түмний татвараар бүтсэн төсвийн мөнгийг харийн компаниуд булаан авч иддэг болоод зогсохгүй ажил хийсэн нэрээр хогоо, хоцрогдсон технологио шахаж үндэсний үйлдвэрлэгчдийг дампууруулдаг болов. Түүнд нь монгол төрийн албан хаагчид туслан зуучилж харийнхныг хамгаалдаг болсныг, монгол улсын хуулиудаар харийнханд давуу байдлыг олгосныг, монгол төрийн байгууллагуудыг харийнхан өөрсдийн ажлын офис-үүр халхавч болгон ашиглаж буйг, тв харахад 5 хүн цугласан газар бүрт харийнхан зааж сургаж манайхныг үг дуугүй гүйцэтгэгч болгон ашиглаж буйгаас үзхүүл үнэхээр монгол орон харийнхны бодлого эрхшээлд оржээ. Жижигхэн байгууллагын даргаас эхлээд ерөнхийлөгчөө хүртэл харийн бодлого ярьж, харь зөвлөх урин ирүүлж заалган гангарах нь моод болжээ. Сүүлдээ улам бүр мунхагран төрийн банк, байгууллагуудыг харийнхнаар удирдуулах болон даварч буйг харвал монголд харийнхны боолчлол, колончлол гүнгийрснийг илтгэнэ. Орсуудын үед манай яам, томоохон байгууллага бүрт орос зөвлөх байсныг санагдуулна. Үүнийг яаж засах талаар юуч дурьдсангүй. Ийм хүнд нөхцөлд МАН ийм улбагар байж ард түмнийг сэрээж дуудан босгож чадах уу? МАН-ыг төдийгүй монголыг сүйрүүлсэн луйварчид, харийнханд худалдагсад, эх орноосоо урвагчидаасаа яаж салахаа хэлж чадахгүй байж олон түмнээ араасаа дагуулж чадахуу? Ийм сул удирдагчтай, ийм арчаагүй намд энэ ядарсан цөхрөнгөө барсан, хоногийн хоол бодож яваа түмэн олон итгэх үү? Энэ цаг үед МАН-д, ер нь монголд хорезматик удирдагч үгүйлэгдэж байна. Ийм ядарсан ард түмнийг уриан босгоё гэвэл, улс орноо хөгжүүлж шинэчлэлийг хийе гэвэл дээр дурьдсан зүйлүүдийг арилгана, устгана гэдгээ зоригтойгоор маш тодорхой амлаж уриалбал олон түмэн ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд шууд дэмжнээ. Улс орон орших, эс орших тухай асуудал яригдаж буй энэ хүнд үед тайван тогтвортой үеийнх шиг ээлж өнгөрөөгч удирдагч хэрэггүй болой.
2013-02-28
gytsaaa chii hulsuniii bicheech mini
bold:
mash zuv bichlee.mongol orniig iim bolohod MAN gol uureg guitsetgesen shuu dee.