Д.Нармандах анхны тоглолтоо хийнэ
2013-04-23

“Баянмонгол” чуулгын басс гитарчин, хөгжмийн зохиолч Д.Нармандах энэ сарын 27-нд “Ганцхан дэлхий”  анхны тайлан тоглолтоо “АСА” циркт хийх гэж байна.  Уг тоглолтонд бүхий л төрөл жанраар хийсэн дуунууд нь дуулагдах аж. Тоглолтонд “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог, зууны манлай эстрадын дуучин  дива Б.Сарантуяа, “морины” Г.Батбаяр, залуу дуучин Б.Болдбаатар нарын олон дуучин ая дуугаа өргөх юм. П.Наран
Shuud.mn
Сонин хачин