Нигерийн дэд ерөнхийлөгчтэй уулзлаа
2013-04-28

  УИХ-ын дарга З.Энхболд Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын Дэд ерөнхийлөгч эрхэмсэг ноён Мохаммед Номади Самботой өнөөдөр Их Тэнгэр дэх Маршал харшад уулзлаа. Уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс байлцлаа. УИХ-ын дарга З.Энхболд Дэд ерөнхийлөгч эрхэмсэг ноён Мохаммед Номади Самбод, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгыг хүлээн авч манай улсын даргалж буй АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хуралд өндөр ач холбогдол өгч оролцож буйд талархал илэрхийлээд энэхүү айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжих шинэ боломж, хандлага бий болсныг нотолж буйд сэтгэл хангалуун байна гэлээ. Монгол Улс, ХБННУ-тай 1971 оны 9 дүгээр сарын 21 нд дипломат харилцаа тогтоосноос хойш 40 гаруй жил болж байна. ХБННУ нь манай улсын санаачлан батлуулсан Ардчиллын боловсролын Санаачлагын бүлэгт нэгдэн ороод байгаа. Парламентын тэргүүн З.Энхболд хэлсэн үгэндээ Монгол Улс нээлттэй олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд ОПЕК-ийн гишүүн, Африк тивийн хамгийн олон хүн амтай, нөлөө бүхий орон болох Нигери улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн хөгжүүлэх, НҮБ, ЭҮНХ, “G-77” болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хөгжиж байгаа орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах үүднээс бие биеэ харилцан дэмжиж, хамтран ажиллах боломжтойг мэдэгдлээ. Түүнчлэн хоёр улс уул уурхайн салбарт эдийн засгийн нөлөө өндөртэй, мөн эдийн засгийн өндөр өсөлттэй хөгжиж буй орнуудын хувьд манай улс Нигерийн газрын тосны салбарын хөгжил, тулгарч буй бэрхшээл, хөдөө аж ахуйн салбарыг механикжсан, эрчимжүүлсэн салбар болгон хөгжүүлж буй туршлагыг судлах, Монгол, Нигери Улсын нэгдэн орсон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд мэдээлэл, туршлага хуваалцах хүсэлтэй байна гэв. Мөн манай улс АОХН-ийг даргалах хугацаанд Нигери Улс ойр дотно хамтран ажилласанд талархаж байна гээд ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй хөгжиж буй орнуудын хувьд АОХН-ийн үйл ажиллагаанд үргэлжлүүлэн идэвхтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. ХБННУ-ын Дэд ерөнхийлөгч эрхэмсэг ноён Мохаммед Номади Самбо манай улсад гэр бүлийн хамт айлчилж буйтай нь холбогдуулан УИХ-ын даргын гэргий, хатагтай Т.Бат-Өлзий, ХБННУ-ын Дэд ерөнхийлөгчийн гэргий, хатагтай Амино Намади Самботой мөн уулзлаа.
Shuud.mn
Сонин хачин
wqertyuiop:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-28