Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаанд хяналт тавих журмыг баталлаа
2013-05-25

  Засгийн газар Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг баталлаа. Журамд Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ явуулах, түүнд хяналт тавих байгууллагуудын хооронд үүсэх харилцаа, хяналт тавих чиг үүргийн нарийвчилсан зохицуулалтыг тусгасан байна. Мөн тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд тавигдах шаардлагуудыг тодорхой болголоо.   Тухайлбал, тамхийг худалдааны байгууллагын кассны дэргэд байрлуулахгүйгээр тусгайлан лангуугаар худалдаалах, тамхи худалдаалах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь ЕБС-ийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн доторх зайг тодорхойлсон кадастрын зургийг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраар баталгаажуулсан баримт гаргуулсан байх шаардлагатай болж байна. Мөн баяр ёслол, биеийн тамирын уралдаан, тэмцээн, соёл урлагийн тоглолт, аялал зугаалга, өдөрлөг зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа газарт тамхи худалдаалах болон ширхэгээр, гудамж талбайд, гар дээрээс, дуудлагаар хүргэх үйлчилгээгээр худалдаалахыг хориглолоо.   Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоо чухал. Тодруулбал, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, мэргэжлийн хяналт, цагдаа, гааль, татварын байгуулага бүр тамхины худалдаа, үйлчилгээтэй холбоотой зөрчлийн талаарх иргэдийн мэдээлэл, гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэх нээлттэй утсыг олон нийтэд зарлан тогтмол ажиллуулна. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь тамхи худалдах үйл ажиллагааны зөрчилтэй холбоотой мэдээлэл, гомдол саналаа эрх бүхий ажилтан, улсын байцаагчид хүргүүлж шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа юм Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
zochin:
uned orloo......
2013-05-26
доржоо:
байгууллагуудад тамхи татах тусгай газар гаргах хууль гаргах хэрэгтэй. түүнээс өөр газар татуулахгүй хавч.
2013-05-26
зочин:
зүгээр л заруулах ч үгүй татуулах ч үгүй байлгаад байх хэрэгтэй байсаншдээ. тамхиар хүн дутаад үхэв л гэж. монгол улс даяараа тамхинаас гарчих хатуу хууль болчих юм болов уу гэж найдаж байсан чинь бас л сулараад явчлаа.
2013-05-26
тамхичин:
тамхи татаж болох газрын тоонд гудамж талбай орж байгаа шүү дээ. бас гэртэй тат гэсэн үг юм байнлээ. Гэрт авгай татуулахгүй болхоор тагтан дээрээ гараад л татдаг болсон. өвөл даарч байсан одоо тааваара суунаглуулж байна даа хө.
2013-05-26
тэнэгтсээрл:
энэ журмаас хараад байхад сургууль цэцэрлэгээс 500м-ийн зайд байгаа дэлгүүрүүд кассныхаа дэргэд биш тусгай лангуугаар зарах эрх нь нээлттэй үлдэж байгаа юм байна. Энэ бол тамхи худалдаалах хааллтай байгаа үеийг давж гарлаа гэсэн үг юм байна. ингээд тамхи зарах нь ойлгомжтой болчлло. харин хаана тамхи татах тухай журамд юм алга байна. нэгэнт зарж байгаа юм чинь зарсан тамхийг нь татах газарыг нь заах хэрэгтэйшдээ тамхичин эрдэнэчимэгээ.
2013-05-26
Тамхичин:
Тэр Моносын Эрдэнэчимэг чинь өөрөө улаан тамхичин юм байна лээ ш дээ... Дараа зургийг нь авч тавинаа. Хүн хууль баталж байгаа бол өөрөө ч бас хуулиа дагадаг байх ёстой. Түүнээс худлаа дүр эсгэсэн байж болохгүй!
2013-05-25