Такси № 1
2013-07-03

Хоёр нарны хооронд орондоо орох завгүй орчилдон бужигнах олныхоо дунд хутгалдаж, яарсан адгасан нэгэнд хөл дүүжлэх унаа болж, бухимдаж гомдсон нэгний үгийг сонсч зовлонг хуваалцаж, өнгө мөнгө, үнэн худал сүлэлдсэн Их хотын амьдралаас хамгийн үнэн үг, адал явдлыг тэмдэглэн хүргэх таксичин миний адал явдлын цуврал ийнхүү эхэлж байна.

.

Оршилд хэлэхэд, цаашид яриа явдлыг уншихдаа “Т” гэсэн нь таксичин миний бие ба бусад тохиолдолд ярилцагчийг “З” (зорчигч) хэмээн нэгээс дээш зорчигчийг 1, 2 гэх мэтээр тэмдэглэж байгааг анхааран сийрүүлж уншиж ойлгоорой гэж хүсэх байна. Уншигч авхай шиг бичиг үсгийн өндөр боловсролтой хүнд ингэж тайлбарлахад ч ичмээр л дамшиг шиг юм болж байна даа. Гэхдээ яахав цаашид анхаарнаа би. Ойрын хэдэн өдөр сонгууль гээд суусан хүмүүс баахан улс төржиж байсныг алгасан, алиа цэнгэл хөөж авгай хүүхэн  эргүүлсэн сахилгагүй хоёр залууг хөл залгуулан зөөсөн тохиолоос эхлээд сонирхуулья.  Таксичин миний адал явдалд инээх ч юм бий, ярвайх ч юм бий шүү. Ойлгоорой манайхаан.  Хүндэтгэн ёсолсон.

Таксич-Хоовон хөх

.

1.Массаж охид

Хорооллын “Ачлал” их дэлгүүрийн урд замаар гэлдрүүлж явтал 2 халамцуу эр бөхөлзөж нахилзан тун шаргуу л дохиж байна. Зогсоод авлаа.

1 -За ах, 13 орно. Оюутны хотхны тийшээ, санаа зоволтгүй дүү нар нь гоё согтоноо, болж өгвөл гялс явчихаарай. 2 -Наяа хол юм биш үү, энэ хавьд саун зөндөө л байгаа ш тээ. 1  -Зөндөө л дөө, гэхдээ нөгөө үйлчилгээ байхгүй ээ. 2  -Тэгээд тэнд чинь яг байгаа юм уу. . 1  -Эртээд харин би нөгөө хэдтэй орсон. Нэг банди үүдийг нь нүдээд “янхаан гараад ир чи, наанаа байгааг чинь мэдэж байна шүү” гээд бөөн юм болоод байсан, тэнд байдаг юм шиг билээ... 2 -За за ...очоод үзье 1 -Бороонд норсон сэтгэл минь... айн ФМ-үүд мэдрэмжтэй авч байна шүү, ах наадахаа жоохон чангал даа. 2  -Хөөш, Нааяа чи нөгөө ажилдаа орчихсон уу. 1 -Мань чинь очоод урьд нь хоёр гурван хүнд механизм дээр ажиллаж байсан энэ тэр гээд бүлт бүлт ярьсан чинь “за болж байна, эргээд ярья” гэсэн. Яг орчихоогүй л байна. .

Арслантай гүүрээ өнгөрөөд баруун эргээд явчихаарай, ах. Оюутны хотхоны замаар хэд хэд сүлжиж явсаар 3 орон сууцны дунд ороод иртэл “ах тэр баар паб гэж байгаагийн үүдэнд зогсчих” гэлээ.

2  -За, Наяа чи ороод ир би сууж байя. 1  -Цуг орьё оо. 2   -Үгүй ээ ... 1 -За за, ах хүлээлгийн мөнгө өгнө түр зогсож бай тэгэх үү гээд ганцаараа буун подвалын баар паб гэсэн хаалга руу явж оров. 2  -Энэ ч аймаар газар байна даа...

.

Дотогш орсон залуу төд удалгүй эргэж ирлээ.

1 -Хэ хэ, байж байна. Нэг удаа 45 гэж авч байна. 2 -45 мянга уу, аймаар хэлдэг айн. Тийм гайгүй охид юм уу, харья. 1 -Яахав дээ л, нэг нь гайгүй. Массаж энэ тэр гэхгүй шууд нөгөө ажлаа бол 45000 л гэж байна. Угаасаа эд массаж чадахгүй. 2 -Тэгвэл явья аа, зүгээр л ууя. Хоёрын хооронд заваан юм бол мөнгөний гарз ш тэ. Тэгээд хэр юм бэ дэ харья, дуудчих. 1 -Гарч ирэхгүй ээ, чи ороод харчихаад ир. Доошоо буугаад массаж гэсэн хаалга тогшоод ямар нэг юм асуучих. Тэгээ л харчих гялалз аа. 2 -За за, яадгийн юу ч болсон бууя ...за ах хэдийг өгөх билээ. 1 -Ах май мөнгө ...хүлээж байх уу ...гарч ирээд 2000-г өгье, энэ хавьд такси олдохгүй ээ. Бид хоёр удахгүй. Тэгэх үү гээд нүд ирмэлээ.

.

За тэгье дээ хэмээтэл манай хоёр шуурхай алхснаа түр зогсон мөнгөө тоолон хувааж халаасалж байгаа харагдлаа.

Саваагүйтэн араас нь орж шатаар бууж харав. Өөдөөс караоке гэсэн өрөөний хаалга нээлттэй харагдав. Хамт олноороо яваа бололтой 5, 6 хүүхэн ширэв татан хараад хаалгаа тас хийтэл хаалаа.

Нөгөө талд бичгийн цаасан дээр массаж гэж болхидуухан бичсэн хаяг байна. Доод талд нь  966.... гэсэн утасны дугаар байна. Чагнавал зурагтын дуу их л чанга дуулдахаас өөр зүйлгүй таг. Гарч машиндаа суугаад хүлээлээ.

.

Нөгөө  хоёр ч 20-оод минут болоод гараад ирлээ.

1 -Зиаа. Ах хөдлөе нэг их удаагүй биз дээ. 2  -Ах уучлаарай, нэг тамхи асаачих уу. Усанд орчихьё гэсэн хүйтэн устай аан, ёооё тэр массажны ор гээд юу байв аа... 1  -Хөөш, чи нөгөө Сараа руу залга да. Одоо ажил нь тарсан байх. 2 -Утсаа салгасан байна аа. Ах зам руу дөнгөж эргээд буучихья гээд 5000 сарвайж “болно биз дээ” гэлээ.

Болоо л явчихлаа 7000 төгрөг.

.

2.Цссс цаашаа... гомдсон эхнэр

“Их дэлгүүр” гээд нэг аятайхан хүүхэн хойд суудал руу ахиж суулаа. Араас нь халамцуу залуу суунгаа “...тэгээд нөгөө үлдсэн мөнгөндөө...” гэсээр өмнөх яриагаа үргэлжүүлэн хаалгаа хаагаад “За ах хөдлөөрэй” гэлээ.

“...тэгээд нөгөө хариултандаа шошлык авья гэсэн чинь 35 ширхэг болж байгаан чинь ккк.  Тэгээд идсэн ш тэ”

Х -Ёооё битгий шахаад бай ...цаашаа суу. З -Орой чиний утас салсан байсан, чи хаана байсан бэээ. Х -.... З  -Хааяа чамдаа уйлмааргүй тунимаараа ...Хайрын гэрэлд дуугүйхэн... /дуу аялж байна/ Х -...цсс зайлаа, цаашаа ...чи ... ахаа зогсчих, би буучихья, май энэ мөнгө. З  -Хөөе хоёулаа хүүхдээ авна ш тээ, тэгээд хамт явья аа. Х  -Өөрөө очиж ав, би явлаа... З  -...ээ чи гэсээр залуу араас нь буулаа.

Хайс даван хормойгоо дэрвүүлэн цааш эргэх хүүхнээ зууран татах залуу толинд үлдлээ. Уг нь мань залуу сайхан дууг гайгүй л аялсан даа. Эхнэр нь ч үнэндээ аятайхан хүүхэн байсан шүү монш гэж. Алдахад хайран л хүүхэн байна гэх шүү юм бодсоор цааш явлаа.

 

3.Махаа харж байж шулуулж аваарай, ямаа нь хонь болоод байна шүү

Хижээл насны эмэгтэй яаруу байртай гараа дохиолоо.

З -Дэнжийн мянгын цагаан байр. Т -Танай энэ хавь дахин төлөвлөлтөд орсон уу. З -Үгүй ээ, манайх ороогүй. Гэхдээ газраа зарах уу гэсэн улс яваад байна гэсэн. Удахгүй дахин төлөвлөлтөд орж магадгүй ээ... Т -Хүчит шонхор захаар үнэ ямар байна. Мах хямдарч байна гээд байсан. З -Худлаа ярьж байгаан, худлаа. Би уржигдар хойшоо зах гарсан, мах үнэтэй байна лээ. Хонины мах 8 мянгатай, үхрийн мах 11,12 мянгатай, адууны мах 6,500-тай.  Дэлгүүрүүдэд чинь хонины мах 8500 гэж байна лээ ш тээ. Гэхдээ тэр бол хониных биш ямаа л байна лээ. Т  -Ямааны махыг хонь гээд зараад байна гэж үү. З -Тэгэж байна ш тэ, энэ дэлгүүрүүд чинь. Мэдэхгүй хүмүүст хольж солио л өгчихөж байна. Үнэ нь бол их зөрүүтэй ш тэ. Шулаад л хонь гээд өгчихөж байгаан. Т -Тэрийг нүдээр хараад мэдэж болох уу. З -Мэдэгдэхгүй л дээ, шулчихвал бүр яаж мэдэхэв дээ. Хүмүүс тэгээд нэг жоохон цул бондгороор нь авахаас бүтнээр нь авч хүч хүрэхгүй байгаа юм чинь.

Энүүгээр зүүн тийшээ гээд яриагаа үргэлжлүүлэн “Жижиглэнгээр авахад хэцүү болоод байна шүү. Үнэ бууна гэж байхгүй ээ. Сэм сэм нэмэгдээд л байгаан. Хонины гэдэс 10000 гэж байна ш тэ, цус энэ тэрийн нь цутгаагүй” гэсээр хүрэх газраа ирэв.

Эндээс чигээрээ яваад зүүн тал руугаа буцаад буучихдагийн шүү. Ах май гээд 1500 төгрөг өгөөд цааш эргэв.

.

Үргэлжлэл  бий

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч Таксич-Хоовон хөх /2013/

Shuud.mn
Сонин хачин
seoul:
bicheed baigaarai
2015-07-31
gerte harih zamd:
sansart neg oros huuhen gar orgood ~beelii~ heregleed 16 orii gedeg bga. bi oilgohui hehehe uur hursen gej bga
2013-08-11
batna:
bodit yumiig bichij bga n taalagdaj b.a.
2013-08-10
ok:
hen biched bgag medne ee
2013-08-08
irgen:
Sonirxoltoi yumaa. Xumuusiin jinxene amidral. Urgeljuulj bichvel durtaiya unshij bnaa.Amjilt
2013-07-09
zaasssss:
zarim 1 huuhen shuuhan erguulsen yumnuud har shunu delguur orj arhi pivo avchaad taxi iihaa mungund unjdag shuu teriig
2013-07-03
Уншигч:
Сонирхолтой байна шүү
2013-07-03
Miigaa.B:
Za sain bichej bna buur zarim neg humuusiin dur turuh nudend haragdaj bna shuu, Amjilt husii tsaashin bicheed bgaarai ih sonirholtoi bna
2013-07-03
kiwi:
goeo baina vrgeljlvvleed baigaarai
2013-07-03
hulguu.:
wow ah hvv vrgeljilvvleed baigaarai. . . .
2013-07-03
nicedorj:
nice
2013-07-03